Хятад компани “Алтайн Хүдэр”-ийн Ч.Базарын бүх дансыг битүүмжилж тээврийн хэрэгслийг нь барьцаалжээ
Саяхан “Алтайн Хүдэр” компани 800 гаруй ажилтандаа бараг цалингүй чөлөө өгөөд явуулсан гэнэ. “Алтайн Хүдэр” компани Өвөрмонголын “Бугатын газрын ховор элемэнт судалгааны хүрээлэн”-д 118 мянган долларын өрөнд унажээ. Энэ нь бараг 200 гаруй сая төгрөг болно. Уг нь “Алтайн Хүдэр” шиг том компанид жижиг мөнгө мэт санагдавч эдийн засгийн уналтын үед том мөнгө болдог бололтой. “Бугатын газрын ховор элемэнт судалгааны хүрээлэн”-тэй холбогдсон нь Ч.Базарт үнэхээр гай бас лай болжээ.
Хоёр талын маргаан өр шир нь мэргэжлийн хуульч аудиторын ч толгой эргэм бөөн будлиан холион бантан болсон гэнэ. Гэхдээ хэрэг явдал буруугаар эргэсэнд “Алтайн Хүдэр” компанийхан МҮХАҮТ-ийн дэргэдэх Монголын Үндэсний Арбитрын шүүхэд гомдолтой байгаа гэнэ. Тэд үндэсний бус харин гадны компаний эрх ашигт үйлчилжэээ. Тус шүүхээр “Алтайн Хүдэр” болон “Бугатын газрын ховор элемэнт судалгааны хүрээлэн”-гийн өнөөх “худалдах-худалдан авах гэрээ”-г цуцлахдаа тун хачирхалтай гэмээр шийдвэр гаргаж. Хятадын хүрээлэнгээс 595 мянган доллар гаргаж Монголын компанид олгох, Монголын компаниас 119 мянган доллар гаргаж буцаагаад Хятадын хүрээлэнд өгөхөөр болж. Энэ шийдвэрийг дагах юм бол Ч.Базар өргүй агаад “Бугатын газрын ховор элемэнт судалгааны хүрээлэн”-гээс авах авлагаасаа өглөгөө хасаад л авчихад болохоор гэнэ.
Даан ч тэгж болдоггүй хяслантай. “Бугатын газрын ховор элемэнт судалгааны хүрээлэн”-гээс авлагаа авахын тулд Хятадад өр барагдуулах ажиллагаа явуулна гэсэн үг. Бас л шүүхэд хандаж хууль журмынх нь дагуу явах ёстой байдаг. Энэ нь мэдээж ихээхэн цаг хугацаа шаардахаас гадна бүтэх магадлал багатай. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан “Бугатын газрын ховор элемэнт судалгааны хүрээлэн”-гийн авлагыг гаргуулах гэж ихэд “яарчээ”. “Алтайн Хүдэр” компаний ХХБ, Голомт банк, төрийн банк дахь бүхий л дансыг битүүмжилсэн гэнэ. Бас төмрийн хүдэр зөөдөг 485 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд нь хориг тавих шийдвэр гаргаад Ч.Базарыг хүнд байдалд оруулжээ.
Уг шийдвэрд “Алтайн Хүдэр” компаний дөрөвхөн машиныг л оруулаагүй агаад харин бусдыг нь гараашнаасаа ч гарч болохгүй гэсэн аж. Өдгөө энэ компанид замын хөдөлгөөнд оролцох эрхтэй хоёрхон “ланд” бас хоёр л 40 тоннын ачааны тэрэг л үлджээ. Байдал ийм болсонд “Алтайн Хүдэр” компани үйл ажиллагаагаа түр зогсоож ажилчиддаа чөлөө өгч байгаа гэнэ.
NUUTS.MN
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
bazara ariunstetseg 2t amjilt