Леди Гага: Супер бүсгүй, жигүүртэй эмэгтэй болох гэж л байнга өөрчлөгдөхийг хүсдэг

0331Тайзан дээр үргэлж өмнөх дүр төрхөө эвдэн шинээр амилсаар ирсэн гандан бууршгүй Леди Гагагийн “Тime out” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

- Дүр төрхөө өөрчлөх аргаар та элдэв хүнд асуудлаас зугтан өөрийгөө хамгаалдаг юм шиг санагддаг?    

  

- Үгүй шүү. Харин ч энэ бол илүү хүчтэй болох арга маань. Би ямар нэг юмнаас нуугдах гэсэндээ ингэдэггүй. Супер бүсгүй, жигүүртэй эмэгтэй болох гэж л байнга өөрчлөгдөхийг хүсдэг. Жүжигчний хувьд би ямар ч дүрд хувирах чадвартай. Тэгээд ч надад өөрийгөө нуух ямар нэг асуудал байхгүй. Би байгаагаараа л байгаа нь энэ. Аавын охин байсан түүгээрээ л үлдсэн гэж боддог. Та намайг юуны тухай ярьж байгааг ойлгосон гэж найдаж байна. Амьдрал уран бүтээл хоёр хоорондоо холилдож нэгэн дүр зураг гаргадаг гэж хэлэх гэсэн юм.

- Таны хувиралтууд элдэв туйл руу хэт тэмүүлсэн юм шиг санагддаг. Энэ нь сайн поп хөгжмийн гол шалгуур уу?

- Үнэнийг хэлэхэд поп хөгжим гэж яг юуг хэлэхийг би одоо хүртэл мэддэггүй юм.

Таны  сэтгэхүйн аялал дуусах яагаа ч үгүй байх?

- Тэгэлгүй яахав. Би үргэлж дүр төрхөө өөрчилж, элдэв янзын парик өмссөөр ирсэн. Ер нь байнгын өөрчлөлт миний хувь хүний ус агаар л гэсэн үг. Би хэзээ ч өнгөрсөн цаг үедээ нуугддаггүй, үргэлж ирээдүйг бүтээхийг эрмэлздэг. Би шинэ дүрд хувирахдаа өмнө нь бүтээж байсан дүрүүдээ хайрлалгүй устгадаг хүн л дээ. Ер нь би өөр хүний дотор орохдоо сайн юм шиг. Хамгийн сайн чаддаг юм маань л энэ бололтой.

- Гэхдээ та юм хэрээс хэтрэн хахаж цацах гэж юу болохыг мэдэх байх?

- Мэднэ ээ. Өөрийгөө дөвийлгөсөн, элбэг хангалуун, үрэлгэн амьдрал. Товчдоо бол баячуудын, алдартнуудын амьдрал. Гэхдээ энэ бүхнийг би поп соёлтой холбодоггүй. Нэр алдар бол өөр л дөө. Би бол алдартай хүн биш би уран бүтээлч хүн. Гэрэл зурагчид ямар нэг хүнийг нэр алдартай болохоор нь л зургийг нь дардаг. Намайг харин уран бүтээлч учраас зургийг минь дардаг гэж ойлгодог.  Уран бүтээлчид алдартнуудаас илүү гэж хэлэх гээгүй юм шүү.  Би алдартнуудын ангиллын хүн биш гэдгээ л тодотгох гэсэн юм. Намайг тансаглалд дуртай гэж хүмүүс ойлгодог бололтой. Би тансаглал бус моод хөөдөг хүн шүү. Тэгээд ч хүмүүс миний тухай юу гэж бодно надад ер падгүй.

- Элбэг дэлбэгтансаг байдал зөвхөн мөнгөбаялгийн асуудал бусюу дуртайгаа хийх эрх чөлөө олгодогюм биш үү?

- Энэ тал дээр өөртэй чинь санал нэгтэй байна. Учир нь би мэдээ орох цагаасаа л уран бүтээлч болж, түүхийн өчүүхэн нэгэн хэсгийг боловч бүтээхийг зорьж ирсэн юм. Аз таарч миний уран бүтээл хүмүүст хүрч, би зорьсондоо хүрч яваа хүн.

-Та олон шүтэн бишрэгчтэйГэхдээ тэднээс дутахгүй олон хүн танд дургүйХүмүүсийн дургүйцэлтэй яажтэмцдэг вэ?

- Олон уран бүтээлч бусдын үзэн ядалт, дургүйцлийн дунд амьдарч байсан, одоо ч, ирээдүйд ч ийм л байх болно. Жон Леннон, Энди Уорхол, Дэвид Боуи гээд зөндөө хүнийг нэрлэж болно доо. Поп-одын хувьд би тэмцэгч байж, ямар ч таагүй нөхцөл байдлыг эсэргүүцэх чадвартай байх ёстойг эрт ойлгосон.  Миний дуу, миний гадна төрх хүн бүрт таалагдах албагүй. Үүнд би тайван ханддаг. Харин үзэн ядалтаа ил гаргадаг хүмүүсийг би эмзэг, ганцаардмал, зожиг, уур бухимдлаар сэтгэлээ дүүргэсэн нөхөд гэж боддог. Интернетэд нэрээ нууцлаад бусдыг хараар будах нь тийм хүмүүст кайф өгдөг юм байлгүй дээ. Надад дургүй хүмүүс бий юу гэвэл бий. Гэхдээ би тэд нартай бус намайг дэмждэг, надад сайн хүмүүстэй харьцдаг. Ингэх нь хамаагүй үр дүнтэй. Тийм биш гэж үү.

-Танд дургүй хүмүүс сүүлийн үед ихэд баярлангуй Ледигагаманиа дууссанЛеди Гагагаас дахиж олигтойюм гарах хөг өнгөрсөн гэх болсон?

- Тийм хүмүүст товч бөгөөд тодорхой хариулья. Горьдсоны гарз.

-Фэнүүддээ байнга хүссэнийг нь өгөх амаргүй байх даа?

-Тийм шүү. Фэнүүдийнхээ нүдэн дээр би байнга дуучин Леди Гага байх ёстой. Би гадагш гарах тоолондоо үүнийг санадаг. Амрахдаа би сайтар нуугдахаас өөр арга байдаггүй. Заримдаа дөрвөн ханын дунд цэвэр агаар амьсгалалгүй зөндөө удна шүү дээ.

-Ийм сюрреалист гэмээр амьдралтай Леди Гага хэрхэн стрессээ тайлдаг нь сонин?

-Хөөстэй ваннд оронгоо Эдит Пиафын дуунуудыг сонсон тамхи татахад сайхан байдаг.

times.mn


URL:

Сэтгэгдэл бичих