Хорт зуршлаар нь ч хүнийг таньж болно

smokingEPAТа хэн нэгнийг бас заримдаа өөрийгөө ч сонжмоор санагддаг үе бий гэдэгт итгэлтэй байна. Харин тухайн хүний хэн болохыг юм юмаар бүр хорт зуршлаар нь ч таньж болдог аж. Жишээ нь татсан тамхиа хэрхэн унтрааж буйгаар нь та сонжиж болох нь. Хорт зуршил нь хайртай хүний тань намтар түүхийг эмнэлгийн картаас ч илүү хэлж өгч чаддаг гэнэ.

Татсан тамхиа дундуур нь хувааж хаядаг бол:
Өглөө гэхэд л таны нэрийг мартдаг эр. Залуу ямар нэгэн зүйлийг танд хэлэлгүй нуусан нь илт байна. Түүнд өөр бүсгүй байгаа эсвэл тэр танд мөнгө зарлагадахыг хүсэхгүй байгаа бололтой. Гэхдээ түүнээс бүү салаарай. Тэрээр гурвал секс хүсч, дотоод ухаандаа илүү сайн руу тэмүүлж байгаа юм байна. Хайртай хүн тань хувиа хичээгч учир таныг орондоо сайхан байлгаж чадах болов уу гэдэг эргэлзээтэй асуудал.

Шатаж байгаа чигээр нь нясалж хаядаг бол:
Үрэлгэн эр. Ийм хүмүүс хэзээ ч баян болохгүй. Тэр халаасандаа мөнгөтэй л болчихвол түүнийгээ зугаа цэнгэл, идэш уушинд үрчихдэг Сул талтай. Хөнгөмсөг, тогтворгүй. Тэр нууц амраг болж, янз бүрийн насны эмэгтэйд татагдаж чаддаг. Түүний авьяас сэтгүүл зүй, уран зураг гээд бүтээлч үйлд илэрдэг. Тэр том хөхтэй, тэнэг шаргал үстийн төлөө таныг хаяж чадах амраг.

Тамхины ишээ үнсний савандаа няц дарж хийдэг бол:
Арчаатай эр. Тэр үргэлж өөрийгөө арчилж, спорт зааланд хичээллэж, амьдралынхаа ихэнх цагийг мөнгө олоход зориулдаг. Хэдий тийм ч тэр секст сонгодог байрлалыг илүүд үзэж, танд таашаал өгөхийн тулд бүх хүчээ гаргадаг. Танд сэтгэл хөдлөл багатай, үнэнч, халамжтай эр таалагддаг бол түүнийг өөрийн болгоорой Хэдэн жилийн дараа гэхэд тэр хүүхдүүдээ асарч, гэртээ цэцэг тарьсан халамжтай хань болно.

Тамхиа унтраалгүй хаядаг бол:
Хайнга эр. Гоншигонуур эрийн сонгодог жишээ. Өөртөө итгэлгүй. Та түүний мөнхийн хайнга байдал, сексийн үеэр тавьдаг тэнэг асуултаас нь бүр залхаж гүйцнэ дээ. Гэхдээ та түүний шулуун шударга, энхрий занд нь хайлах болно.

Тамхины ишээ газар хаяж хөлөөрөө унтраадаг бол:
Оньсого мэт эр. Таны хайртай хүн бага зэрэг бүдүүлэгдүү, харьцахад хүндрэлтэй хүн. Гэвч тэр дэндүү ялдам зантай. Тэр бол таны хувьд таагаад дуусахгүй оньсого. Өнөөдөр тэр таныг галзуу секс, ер бусын энхрийллээр уярааж байгаа бол маргааш гэхэд тэр тамхиндаа гарлаа гээд долоо хоногоор ч алга болж мэдэх хүн. Та түүний сул талыг мэдээд итгэл үзүүлж чадвал бүхий л амьдралд тань жинхэнэ найз байж чадна.


URL:

Сэтгэгдэл бичих