Тээврийн хэрэгслийн татвар төлөх хугацааг сунгажээ

179Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар,агаарын бохирдол, авто зам ашигласны төлбөр хураах ажил нийслэлийн хэмжээнд гуравдугаар сарын 20-ны өдрөөс хоёр үе шаттайгаар эхэлсэн.

Тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураах ажил гуравдугаар сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 31-ний хооронд үргэлжилсэн. Эрчимжүүлсэн хяналтын үзлэг шалгалт зургадугаар сарын 10-24 хүртэл үргэлжлэх юм.

Заасан хугацаанд татвараа төлж амжаагүй жолоочийг зургадугаар сарын 1-нээс эхлэн торгууль ногдуулдаг.

Энэ жилийн хувьд хугацаандаа амжин татвараа төлөөгүй жолооч нарт боломж олгон энэ сарын 24 хүртэл сунгажээ. Хугацаандаа амжин Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдуулсны болон автозам ашигласны төлбөрөө төлөөрэй.


URL:

Сэтгэгдэл бичих