МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ, УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ НАР ТАНАА
Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хүч хөдөлмөрөө зориулж яваа эмч, эрдэмтэн, мэргэжилтэн бидэнд төр засгийн дээд удирдлага Та бүхэндээ зайлшгүй сонордуулах ёстой нэн тулгамдсан нэгэн асуудал, мөн энэ асуудлыг шийдвэрлэх боломж байгааг энэхүү ил захидлаар дамжуулан өргөн барьж байна. Монгол Улс элэгний хатуурал, хавдар үүсгэдэг вирүст хепатитын халдварын тархалт нэн өндөр улс орны тоонд багтдаг гэдгийг бид бүгдээрээ мэдэх билээ. Өнгөрсөн хугацаанд төр засгаас энэ асуудалд анхаарч, тухайн үеийнхээ боломжийн хэрээр арга хэмжээ авсаар ирсэн боловч вирүст хепатитын тархалт төдийлэн буурахгүй, хүн амын эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөө даамжирч байгаа нь бидний сэтгэлийг зовоож байна.
Өнөөдөр Монгол Улс зуун мянган хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд байгаа төдийгүй энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас найм дахин их байгаа нь үнэхээр өр өвтгөсөн баримт юм. Тулгамдаад байгаа энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх, вирүст хепатитын тархалтыг тогтоосон хамгийн сүүлийн судалгааны үр дүнг хэлэлцэх зорилготойгоор Оном сан, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхимээс хамтран “Монгол Улс дахь вирүст хепатитын өнөөгийн байдал цаашдын зорилт” сэдэвт хурлыг энэ оны 3 дугаар сарын 26-нд зохион байгуулсан. Энэ хурлын үеэр нарийн мэргэшсэн 80 гаруй эмч, эрдэмтэн судлаачид урьд өмнө хийгдсэн вирүст хепатитын тархалтын судалгаанууд мөн 2013 онд Оном сан, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхим хамтарч Монгол Улсын хэмжээнд хориос дээш насны хүн амын дунд явуулсан судалгаагааг авч хэлэлцээд, өнөөгийн байдлаар Монгол Улсад 300 мянга гаруй хүн архаг вирүст хепатитын халдвартай байна гэсэн дүгнэлт дээр санал нийлсэн юм. Энэ нь монгол түмний эрүүл мэнд, цаашлаад Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн асуудал юм.
Аюулын харанга дэлдээд буй энэ өвчнийг, төр засаг анхааралдаа авч нэн яаралтай тодорхой арга хэмжээ авах цаг нь ирсэн гэж бид үзэж байна. Сайшаалтай нь өнөөгийн дэлхийн шинжлэх ухааны хөгжил, манай орны анагаах ухааны хөгжил, бололцоо энэхүү элэгний өвчлөлийн нийтийг хамарсан уршгаас хагацаах боломжтой үед ирээд байна. Иймээс Та бүхнийг дараах гурван үндсэн асуудалд төр засгийн болон Монголын нийт иргэдийн анхаарлыг төвлөрүүлэн зангидахад туслахыг хичээнгүйлэн хүсэж байна. Үүнд:
1. Нийт хүн амыг хепатитын вирүс илрүүлэх шинжилгээнд хамруулан хяналтанд бүртгэн авч энэ өвчин даамжрах, бусдад халдвар тараахаас урьдчилан сэргийлэх, элэгний хавдар, хатуурлыг эрт оношлох зэрэг үйл ажилгааг эрчимжүүлэх
2. Вирүст хепатитын эсрэг сүүлийн үеийн шинэ эм, эмчилгээг Монгол Улсын иргэдэд санхүүгийн хүндрэл багатайгаар ханган нийлүүлэх боломжийг бүрдүүлэх
3. Элэг шилжүүлэн суулгах төвүүдийг ээлж дараатай, яаралтай байгуулах. Энэ үйл хэрэгт тодорхой туслалцаа үзүүлэх гадаад, дотоод хүчин зүйлс, үндэсний боловсон хүчний чадавхи бүрдээд байгааг энд дурьдахад таатай байна. Үнэхээр ч та бүхэн энэ үндсэн гурван чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд, мэргэжлийн эмч, эрдэмтэд бид хүч нэмэн монгол түмнээ вирүст хепатитын аюулаас аврах түүхэн бололцоо нээгдээд байна.
Эцэст нь төр засгийн дээд удирдлага Та бүхэн минь биднийг дэмжин хамтран ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.
Монгол төрийн мэлмий тунгалаг, монгол хүн бүр эрүүл байх болтугай!
Монгол Улсын Шинжлэх ухааны академи
П.Нямдаваа Академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан
Б.Цэрэндаш Академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор
Д.Рэгдэл Академич, Биологийн шинжлэх ухааны доктор, профессор, төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат ажилтан,
Ц.Оюунсүрэн Академич, Биологийн шинжлэх ухааны доктор, профессор
Монголын Анагаах ухааны академи
Ж.Оюунбилэг Академич, Биологийн шинжлэх ухааны доктор, профессор
Р.Сандуйжав Академич, Анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат эмч
М.Шагдарсүрэн Академич, Анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат эмч
Монголын гастроэнтерологи эмч нарын нийгэмлэг
Б.Дагвадорж Анагаах ухааны доктор, профессор, Монгол улсын гавьяат эмч
Б.Даваадорж Анагаах ухааны доктор, дэд профессор
Монголын элэгний эмгэг судлалын холбоо
О.Баатархүү Анагаах ухааны доктор, дэд профессор
Монголын Дархлаа-Бичил амь судлалын нийгэмлэг
С.Цогтсайхан Анагаах ухааны доктор, профессор
Б.Ганбаатар Анагаах ухааны доктор, профессор
Г.Жамба Анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
Ө.Ганчимэг Анагаах ухааны доктор, НЭМХ-ийн захирал
Б.Цацралт-од Анагаах ухааны доктор
ЭМШУИС-ийн биостатистик, эпидемиологийн тэнхим
Д.Даваалхам Анагаах ухааны доктор, дэд профессор
Клиникийн нэгдүгээр эмнэлэг
Н.Туул Анагаах ухааны доктор
Б.Болормаа Анагаах ухааны доктор
Б.Энхжаргал Анагаах ухааны доктор
Б.Ганчимэг НУ-ны магистр, ахлах зэргийн эмч
Клиникийн хоёрдугаар эмнэлэг
Р.Амараа Анагаах ухааны доктор
Б.Гэгээбадрах Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч
Р.Байгаль Анагаах ухааны докторант
Б.Дөлгөөн Анагаах ухааны магистр
О.Мөнхсайхан Анагаах ухааны магистрант
Клиникийн гуравдугаар эмнэлэг
С.Наранцэцэг Анагаах ухааны доктор, клиникийн профессор
С.Буянхишиг Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч
Ч.Өлзийжаргал Ахлах зэргийн эмч
Г.Бадамцэцэг Анагаах ухааны доктор, ахлах зэргийн эмч
Г.Улзмаа Тэргүүлэх зэргийн эмч
П.Оюухүү Анагаах ухааны магистрант
М.Бадрах Дотрын эмч
Халдварт өвчин судлалын үндэсний төв
Д.Нямхүү Анагаах ухааны доктор, дэд профессор
М.Тунсаг Клиникийн профессор
М.Алтанхүү Анагаах ухааны доктор, дэд профессор
Д.Батдэлгэр Анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч
Б.Саруул Анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч
Б.Батсүх Анагаах ухааны докторант, ахлах зэргийн эмч
Г.Сарангуа Анагаах ухааны доктор
Н.Отгон Анагаах ухааны магистрант, ахлах зэргийн эмч
Хавдар судлалын үндэсний төв
Ч.Мөнхзаяа Элэг цөсний их эмч/гепатологич/
Д.Оюунцэцэг Дүрс оношлогооны их эмч
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв
Г.Отгонсүрэн Анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч
Ж.Сарангэрэл ЭБЭ, ахлах зэргийн эмч
П.Энхзул Анагаах ухааны магистрант, гастроэнтерлогич
ЭМШУИС-ийн элэг, цөс, ходоод, гэдэсний эмгэг судлалын тэнхим
С.Бадамжав Анагаах ухааны доктор, дэд профессор, зөвлөх эмч
Н.Бира Анагаах ухааны доктор, профессор, зөвлөх эмч
Х.Оюунцэцэг Анагаах ухааны доктор, дэд профессор, зөвлөх эмч
Н.Баярмаа Анагаах ухааны доктор, зөвлөх эмч
ЭМШУИС-ийн ХӨС-ийн тэнхим
О.Баатархүү Анагаах ухааны доктор, дэд профессор
Р.Оюунгэрэл Анагаах ухааны доктор, дэд профессор
Н.Хоролсүрэн Анагаах ухааны доктор
Б.Байгал Анагаах ухааны магистр, клиникийн профессор
АВМА эмнэлэг
Д.Алимаа Анагаах ухааны доктор, клиникийн профессор
Ренчиндаваа эмнэлэг
Г.Зулхүү Анагаах ухааны доктор, дэд профессор
Д.Лүндиа Гастроэнтерологич, тэргүүлэх зэргийн эмч
Дархан детект эмнэлэг
Р.Бямбаа Анагаах ухааны доктор, дэд профессор
Х.Цэрэннадмид Клиникийн профессор
Ренчинжугнай эмнэлэг
П.Эрдэнэчулуун Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч
Т.Баянбайгаль Дотрын эмч
Багахангай дүүргийн эрүүл мэндийн нэгдэл
Б. Давгадорж Дотрын эмч
БЗД-ийн нэгдсэн эмнэлэг Баянзүрх эмнэлэг ХХК
Д. Бадамсүрэн Гастроэнтерологи
Д. Хишгээ Гастроэнтерологи
Б. Гаачин Гастроэнтерологи
Ц. Баяржаргал Гастроэнтерологи
Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэг
Д.Оюунмаа Дотрын эмч
Э. Одгэрэл Дотрын эмч
Ц. Гомбо Дотрын эмч
Х. Амартүвшин Дотрын эмч
Д. Бадамсайхан Дотрын эмч
Л. Рэнцэнханд халдварт
Б. Баярхүү халдварт
БЗД-ийн Эрүүл мэндийн нэгдэл
М.Юмжирдулам Гастроэнтерологич
Я.Баяржавхлан Геронтологи
Д.Цолмон Нефрологи
Л.Содномпил Дотрын эмч
Б.Уранчимэг Эндокринологи
Г.Мөнхтуяа Кардиологи
Ж.Аръяандар Дотрын эмч
Д.Эрдэнэтуяа Кардиологи
Д.Даваадулам Эндокринологи
Р.Энхтайван Кардиологи
М.Соёлмаа Халдвартын эмч
БГД-ийн эрүүл мэндийн нэгдэл
Б.Шинэхүү Дотрын эмч
О.Нямлхагва Дотрын эмч
Г.Ест Халдвартын эмч
Б.Шинэхүү Дотрын эмч
О.Нямлхагва Дотрын эмч
Хан-Уул эрүүл мэндийн нэгдэл
Д. Соёлэрдэнэ Гастроэнтерологи
Л. Мэдэхгүй Дотрын эмч
Ж. Лайла Дотрын эмч
Ц. Гэрэлтод Дотрын эмч
Б. Энхжаргал Дотрын эмч
Т. Уранбилэг Дотрын эмч
П. Төгсжаргал Халдвартын эмч
Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэг
О. Мандах Дотор
Ц. Чанцалдулам Гастроэнтерологи
Г. Биндэрьяа Гастроэнтерологи
Ч. Анхзул Дотор
Л. Чимэдлхам Кардиологи
С. Байгальмаа Кардиологи
Б. Цэгмид Халдварт
Ц. Батнаран Халдварт
Н. Ариунболд Халдварт
Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл
Ц.Хонгорзул Дотор
Р.Баярсайхан Кардиологи
Б.Цэцгээ Дотор
Г.Энхболор Дотор
Ш.Долгор Дотор
Г.Цэвэлмаа Кардиологи
Отгонхүү Халдварт
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг
Ц. Наранцэцэг Дотрын эмч
А. Дэлгэрбаяр Халдварт
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл
Б. Тунгалаг Дотрын их эмч
А. Амаржаргал Кардиологи
С. Ганшүр Дотор
Б. Дэмбэрэл Дотрын их эмч
Ч. Эрдэнэчимэг Дотрын их эмч
Х. Батцэцэг Дотрын их эмч
Т. Сувдаа Дотрын их эмч
Н.Цолмон Дотрын их эмч
Н. Одонтуяа Гастроэнтерологи
Б. Анхмаа Их эмч
Э. Золжаргал Их эмч
Б. Уламбаяр Дотрын их эмч
Ж. Алтанцэцэг Дотрын эмч
Ц.Ургамалцэцэг Халдварт
Дэмжиж буйгаа илэрхийлсэн хүмүүс
Г.Занданшатар Судлаач, Станфорд их сургууль, АНУ
Х.Одбадрах Шинжлэх ухааны доктор, Оакридж үндэсний лаборатор, АНУ
Л.Гэрэлээ Тэргүүн, Монголчуудын холбоо, Чигаго, АНУ
Ш.Алтанбадралт Шинжлэх ухааны доктор, Кинг Абдулла их сургууль, Саудын Араб
А.Дөлгөөн Докторант, Алберт Эйнштейн анагаах ухааны их сургууль, АНУ
Б.Баттуяа Докторант, Иллинойс их сургууль, Чигаго, АНУ
Оном сан
Я.Дагвадорж Анагаах ухааны доктор, профессор
Б.Баярмагнай Анагаах ухааны доктор, дэд профессор
Д.Наранжаргал Анагаахын шинжлэх ухааны доктор
Д.Бэхболд Анагаах ухааны докторант
Д.Наранбаатар Шинжлэх ухааны доктор
URL: