Б.Батзаяа, З.Болдбаатар нарын цалинг хасч хариуцлага тооцно
Яам, агентлагийн удирдлагуудтай сар бүр хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал болж Ерөнхий сайд үүрэг даалгавар өгчээ. Хурлын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “АЗЗА” компаниудад хуваарилсан зам засвар, арчлалтын мөнгийг хугацаанд нь олголгүй хойшлуулсан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатар нарт хариуцлага тооцож, цалингийн тодорхой хувиар хасах болсныг мэдэгдэж, өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай хийж, төрийн үйлчилгээний нэр хүндийг өргөж ажиллахыг анхааруулжээ.
Мөн Хөвсгөл, Дорнод зэрэг зургаан аймгийг Улаанбаатартай хатуу хучилттай авто замаар холбох, Туул голын хурдны зам, “Цэцэг төв”-ийн уулзварыг өргөтгөж дөрвөн замын уулзвар болгох ажлуудыг түргэвчлэх шаардлагатай гэсэн байна.
tsag
URL: