Нялх хүүхдээ буруу байрлалаар унтуулахаас сэрэмжлээрэй

0059Нялх хүүхдүүдийн хувьд унтах нь тэдний эрүүл мэнд , өсөлт хөгжилтөд шууд нөлөөлдөг . Унтаж байх явцад нь биед нь өсөлтийн даавар ялгарч байдаг тул нойр хангалтгүй байх нь хүүхдийн өсөлт бойжилтод нөлөөлнө . Иймд ээж аавуудад хүүхдээ доорх байрлалуудаар унтуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна .

 

1.    Угжийг нь зуулгаж унтуулах

Угжны хөхөлтөө зуугаад унтсан хүүхэд сэрэх бүртээ угжаа хөхөж сүүнээсээ уух болно . Ийм замбараагүй хооллолт нь хүүхдийн хоол боловсруулалтад нөлөөлж хоол нь шингэхгүй , хүүхдийн амьсгалахад төвөгтэй , тайван унтаж чадахгүй байх , хахах амьсгал хаагдах  зэрэг аюултай . Түүнчлэн хүүхдийн буйл , шүдний хөгжилд муугаар нөлөөлж шүд хорхойтоход хүргэнэ .

 

2.    Хүүхдээ айлгаж унтуулах

Хүүхдээ хурдан унтуулахын тулд ээжүүд хурдан унтахгүй бол чоно ирлээ шүү гэх мэтээр айлгадаг . Гэтэл энэ нь нялх хүүхдийн мэдрэлийн системд хүчтэй цочрол өгч хүүхдийг харин ч унтаж чадахгүй , эсвэл тайван нойрсож чадахгүйд хүргэнэ . Түүнчлэн , айснаасаа болоод хүүхэд хар дарж зүүдлэх буюу муу унтана .

3.    Хүүхдээ хэтэрхий орой унтуулах

Ээж аавууд нь оройтож унтах зуршилтай байдгаас нялх үрс нь мөн тийм зуршилтай болох нь бий . Гэтэл , өсөлтийн дааврын ялгарах оргил цаг нь шөнийн 22-24 цаг байдаг тул оройтож унтахад хүүхдийн өсөлтийн дааврын ялгаралт буурч , биеийн өндөрт нөлөөлөх ба нойр дутуу байх , хэвийн амьдралын хэв маягт нь нөлөөлнө . Иймд та бүхэн хүүхдээ эрт унтуулж сургаарай .

4. Хүүхдээ савлан хөдөлгөж унтуулах

Хүүхэд нь уйлаад унтахгүй байхаар ээжүүд хүүхдээ тэвэрч савлан хөдөлгөх эсвэл хүүхдийн орны бүүвэйлэгчид бүүвэйлэх , тэргэн дээр түрэх зэрэг арга хэмжээ авдаг . Гэтэл энэ нь тун ч аюултай арга юм байна . Хүүхдийн их тархи нь гүйцэд хөгжөөгүй байдгаас ингэж савлаж сэгсчээд байхаар их тархи нь гавлын ясан дотроо тасралтгүй хөдөлж , тархины жижиг судсууд хагарах , багаар бодоход оюун ухаан муудах , цаашилбал үе мөчүүд саажих , үхэлд хүргэх ч аюултай байна . Ийм явдал болохгүй байлаа гэхэд хүүхэд савлаж хөдөлгөхгүй л бол унтаж чадахгүй муу зуршилтай болно .

5. Хүүхдээ доош харуулж унтуулах

Хүүхэд зөв байрлалаар унтаж байгаа эсэх нь хүүхдийн өсөлт бойжилт , эрүүл мэндэд шууд нөлөөлнө . Зарим ээжүүд хүүхдээ доош  харуулж унтуулах дуртай байдаг бөгөөд энэ нь аюулгүй байрлал мөн эсэхийг мэддэггүй . Гэтэл энэ нь амьсгалахад хүндрэл учруулдгаар үл барам амьсгал боогдож нялх хүүхдийн гэнэтийн үхэлд хүргэх ч аюултай байна . Нэг үе барууны орнуудад хүүхдийг доош харуулж унтуулахыг ихээр зөвлөдөг байсан боловч сүүлдээ энэ нь нялх хүүхдийн гэнэтийн үхлийг ихэсгэж байгааг илрүүлж орчин үед хажуу тийш харуулж унтуулахыг зөвлөдөг болжээ .

6.    Хүүхдээ өвөртөлж унтах

Зарим ээжүүд хүүхдээ өвөртөлж унтах дуртай байдаг . Удаан хугацаагаар хүүхдийг өвөртөлж унтах нь хүүхдийг ээждээ хоргодомхой ,бие даах чадвараар дутмаг болгодог бөгөөд сургуульд орсон ч ээжтэйгээ л унтахыг хүсдэг болно . Мөн ээжүүдийн унтах байрлалаас хамааран гүн нойронд автсан хойноо эргэж хөрвөөх , хүүхдийнхээ нүүрэн дээр дарах бүр хүүхдийнхээ амьсгааг боогдуулж гэнэтийн үхэлд хүргэх эмгэнэлтэй явдал ч гарч болзошгүй . Зарим ээжүүд хүүхдээ энхрийлэн тэвэрч унтах дуртай байдаг ч энэ нь хүүхдэд цэвэр агаар амьсгалж чадахгүй ээжийнхээ амьсгалж гаргасан “хэрэггүй”амьсгалаар амьсгалах нь хүүхдийн эрүүл мэндэд маш хортой байдаг . Үүнээс гадна хүүхдээ тэвэрч унтах нь хүүхдийн чөлөөтэй хөдлөхөд саад учруулж , дөрвөн мөчөө чөлөөтэй хөдөлгөхгүй байсаар цусны эргэлт нь саатах , цаашилбал өсөлт бойжилтод нь ч муу нөлөөтэй юм байна .

7.    Унтлагын өрөөг гэрэлтэй байлгах

Аав ээжүүд өөрсдөө оройтож унтах зуршилтай байдгаас хүүхэд унтаж байхад гэрэл ассаар байдаг нь хүүхдэд маш муу нөлөө үзүүлнэ . Шөнө гэрэл асаалттай байх нь хүүхдийн унтах цагийг богиносгож , өсөлтийн даавар ялгарахад нөлөөлснөөр хүүхдийн өсөлт бойжилт мөн хязгаарлагдах болно .

8.    Хүүхэд хөнжилдөө шургаж унтах

Ялангуяа өвлийн улиралд хүүхдээ даарахаас айгаад ээжүүд хүүхдээ бин битүү хучдаг . Гэтэл нялх нярай хүүхдийн бодисын солилцоо нь том хүмүүсийнхээс илүү байдаг тул хүүхэд амархан хөлрөх, амьсгалахад саад учрах нь бий .


URL:

Нэр: bayarmaa Огноо: 26 January 2015

Bayarlalaa mash xeregtei medeelel bna maash ix bayarlalaa ajiliin amjilt xvsie

Сэтгэгдэл бичих