Нийгмийн даатгалын ажилтнууд тэтгэврийн сангаас мөнгө завшжээ
СХД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнууд хуурамч бичиг баримтаар сангийн хөрөнгөөс завшиж байсан, бусдаас шан харамж авсан хэргийг илрүүлсэн байна. Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнууд 90 гаруй хүний эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт, хувийн хэргийг хуурамчаар үйлдэн хүмүүст тахир дутуугийн тэтгэвэр тогтоосон байсан.
Ингэхдээ нэг иргэнээс 300-500 мянган төгрөгийн хахууль авч байжээ. Тэдний энэ хууль бус үйлдлээс болж Нийгмийн даатгал болон Тэтгэврийн санд 110 гаруй сая төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдоод байгаа аж. ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс СХД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн хэд хэдэн албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй аж.
ХӨДӨЛМӨР
URL: