Нигерьт бөмбөг дэлбэрч, хөлбөмбөг үзэгчид амиа алдав
Нигерийн хойд хэсэгт орших Адамава мужид телевизээр хөлбөмбөгийн тэмцээн дамжуулж байсан бааранд бөмбөг дэлбэрч, 14 хүн амиа алдаж, 12 хүн шархаджээ. Халдлагын улмаас амиа алдагсдын тоо өсөх хандлагатай гэж эх сурвалжууд мэдээлж байна. Адамава нь Камеруны хилтэй ойролцоо оршдог бөгөөд Боко Харамын дайчдын халдлагаас болоод онц байдал зарласан гурван мужийн нэг юм. Дээрх халдлагад мөн Боко Харам бүлэглэл буруутай гэж үзэж байна. Тус бүлэглэл өнгөрсөн сард гэхэд 200 орчим хүний амийг хороосон билээ.
URL: