Засгийн газар төмөр замын төслөө эргүүлэн татлаа

төмөр-зам53Засгийн газар төмөр замын төслөө эргүүлэн татжээ. Өчигдөр УИХ-ын дарга З.Энхболд энэ талаар мэдэгдсэн бөгөөд тэрбээр, ‘Төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газар татаж авч байгаа” гэлээ.

Төмөр замын шинэ шугам барих тогтоолын төслийг Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн бөгөөд түүнд Тавантолгой – Гашуунсухайт, Сайншанд – Замын-Үүд, Хөөт -Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шутамыг 1435 мм-ийн царигтайгаар, Могойн гол -Эрдэнэт, Таван толгой – Сайншанд – Баруун-Урт – Хөөт – Чойбалсан, Хөөт – Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царштайгаар барихаар тус тус заагаад байсан юм.

Тодруулж хэлбэл, хойд хөрш рүү өргөн царигтай, урд хөрш рүү нарийн царигтай төмөр зам тавихаар тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн ч учир битүүлэг шалтгаанаар ийн татаж авчээ.

 

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих