Гялгар уут татвартай боллоо
Шотландын парламент байгаль орчинд хор хөнөөл ихтэй гялгар уутны хэрэглээг багасгах зорилгоор авах арга хэмжээний талаар хэлэлцжээ. Парламентын гишүүдийн дийлэнх нь хэрэглээг хязгаарлахын тудд татвартай болгох ёстой хэмээн үзсэн байна. Тиймээс Шотландын дэлгүүрүүд ирэх аравдугаар сараас нэг удаагийн хэрэглээний гялгар уутыг таван пенниэр худалдах бөгөөд эндээс цугласан татварын мөнгийг буяны үйлст зориулахаар хуульчилжээ.
Тус улс жилд 750 сая орчим ширхэг нэг удаагийн хэрэглээний гялгар уут ашигладаг. Энэ тоог багасгахын тулд эрчимтэй арга хэмжээ авах зайлшгүй шаардлага тулгарсныг парламентын Байгаль орчны асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ричард Локхед гишүүдийг санал өгөхөөс өмнө онцлон анхааруулсан байна. Түүний ачаар парламентын 100 гишүүний 12-оос бусад нь саналыг дэмжсэнээр гялгар уут татвартай болжээ.
Иймэрхүү арга хэмжээг Европын улс орнууд авч хэрэгжүүлж байгаа бөгөөд 2011 онд Англид, өнгөрсөн жил Хойд Ирланд гялгар уутыг мөнгө төлж авдаг болгосон юм.
ӨДРИЙН ШУУДАН
URL: