Н.Батбаярыг огцруулахаар МАН, МоАХ, Ардчилсан Хүчний Холбоо санал нэгджээ

527-1401419984батбаярӨчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг Эдийн Засгийн Хөгжлийн Сайд Н.Батбаярыг огцруулах саналыг УИХ-ын дарга З.Энхболдод албан ёсоор өргөн барив.
Хэдийгээр 10 хоногийн өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуягт өгсөн шаардлагын дагуу нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох ажлаа ийн эхэлж байна хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч өгүүлж буй ч энэ нь Засгийн газрыг ганхуулах “шүд сугалах” технологи ажиллаж эхэлж буй явдал хэмээн ажиглагчид өгүүлж байна.
Технологийг гардан хэрэгжүүлэгч М.Энхболд тэргүүтэй МАН болохоос санаачлагч нь Х.Баттулга гэдгийг ч эх сурвалжууд баталж буй юм.
Товчхондоо бол нарийн царигтай төмөр зам барихаар Засгийн газарт тогтоол өргөн барьсан, БНХАУ-аас их хэмжээний зээл авах гэж буй явдал зэрэг нь “Женко”-г хилэгнүүлсэн аж.
Түүнийг огцруулахаар МАН, МоаХ фракци, Ардчилсан Хүчний Холбоо үндсэндээ санал нэгдсэн бөгөөд энэ нь Н.Батбаяр сайдын ажлаа өгөх нь гарцаагүй гэсэн үг юм.
Н.Батбаяр бол энэ Засгийн Газрын “гол зангилаа” бөгөөд 2012 онд шинэ Засгийн Газар байгуулагдах үед өөрийн фракцийн гишүүдийн картыг сугалан гарч, олонхийг олонхи биш болгож байсан нэгэн.
Өөрөөр хэлбэл Н.Батбаяр огцорвол энэ Засгийн Газар унах нь “хүүхдийн тоглоом” шиг амар болох юм.
Иймээс ч АН-ын удирдлага өчигдөр түүнийг шахан, төмөр замын төслийг УИХ-аас буцаан татуулж, МоАХ фракцтай тохиролцохыг оролдож эхэлжээ.

Ч.Явуу sonin


URL:

Сэтгэгдэл бичих