”Хүннү Эйр”-ийн санхүүгийн байдал хүндэрч дампуурлаа зарлахад ойрхон байгаа гэнэ

94f350f113aa246abig

Өнөөдрөөс долоо хоногийн өмнө иргэний агаарын тээврийн “Изинис Эйрвиз” компани үйл ажиллагаагаа зогсоож 200 гаруй хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн. Тус компани санхүүгийн алдагдлаа нөхөж дийлэхгүйд хүрснээс дампуурлаа зарласан гэж хэлж болно. Тэгвэл эдийн засгийн хүндрэл дараагийн бас нэгэн авиа компанид нөлөөлж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлжээ.

Энэ нь “Хүннү Эйр” компаний санхүүгийн нөхцөл байдал хүндэрч дампуурлаа зарлах дээрээ тулаад байгаа аж. Учир нь тус компани сүүлийн хоёр сарын хугацаанд ажилчдынхаа цалинг олгоогүй  байна. Үүнийг нь компанийн дотоод нууц хэмээн ихэд нууцалж байгаа сурагтай.

Тус  компани дотоодын 10 чиглэлд, олон улсын 6 чиглэлд “Покер-50” “Аэрбас-А319” маркын онгоцоор нислэг үйлддэг. 2014 оны 06-р сарын 09-ний өдрөөс эхлэн анх удаа “Улаанбаатар-Парис” чиглэлд шууд нислэг хийж эхлэхээр бэлтгэл ажлаа базааж байгаа аж.

“Хүннү Эйр” компаний санхүүгийн нөхцөл байдал нэлээд эртнээс муудаж эхэлсэн  гэх. Бүр тодруулбал “Изинис Эйрвиз” компани үйл ажиллагаагаа зогсоохоос өмнө дампуурлаа зарлаж магадгүй гэсэн яриа газар авсан байжээ.

Гэвч тэдэнд нэг өрсөлдөгч нь дампуурлаа зарласан нь эерэг нөлөө үзүүлнэ гэсэн горидлого байсан нь лавтай. Харамсалтай нь “Хүннү Эйр” компанийн нислэгийн чиглэлд зорчигч болон ачаа тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдээгүй, мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй байгаа талаар эх сурвалж онцолжээ.

Ямартай ч тус компанийн зүгээс албан ёсоор үйл ажиллагаагаа зогсоох болсноо мэдэгдээгүй ч энэ мэт яриа газар авсан байна.

Б.Оргил

Эх сурвалж: “new.mn

өл байдал хүндэрсэн гэнэ


URL:

Сэтгэгдэл бичих