Португал: К.Роналду гэмтэл авчээ!

2239a84ad67832038a8535fbbf704b1cПортугалын хөлбөмбөгийн холбооноос өнөөдөр гаргасан хэвлэлийн мэдээндээ шигшээгийн бэлтгэлд оролцоогүй 5 тоглогчийн нэрийг зарлалаа. Эдгээрээс хамгийн анхаарал татаж байгаа нь багийн ахлагч Криштиану Роналду байв. Тэрээр зүүн гуяны гэмтлийн улмаас өнөөдрийн бэлтгэлийг өнжжээ.

Реал Мадридтай Аваргуудын лигт түрүүлэхээсээ өмнө шөрмөсний гэмтлийн улмаас хэд хэдэн тоглолтыг өнжсөн тэрээр бэлтгэлийн үеэр шинэ гэмтэл авсан бололтой. Одоогоор тэрээр багийн зочид буудалд эмч нарын хяналтанд хөнгөн дасгал хийж байгаа гэнэ.

Түүнээс гадна Раул Мэйрэлэш, Хюго Альмейда, Рубен Алморим болон Жоа Моутиньо нарын шилдгүүд хөнгөн гэмтэлтэй байгаа гэнэ.

Гэхдээ уг мэдэгдэлд эдгээр тоглогчдын гэмтэл төдийлэн ноцтой биш тул ДАШТ-д оролцох бүрэн боломжтой гэдгийг онцолжээ.


URL:

Сэтгэгдэл бичих