”Жаст”-ын Ш.Батхүүг батлан даалтад гаргажээ
Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүгийн биеийн байдал эрс муудсан учир түүнийг батлан даалтад гаргажээ.
Тэрбээр чихрийн шижин өвчтэй бөгөөд өвчин нь хүндэрсний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болжээ.Ш.Батхүү нь Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас “Эрдэнэт” үйлдвэрээр батлан даалт гаргуулж, ТӨХ, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын гарын үсгийг хуурамчаар үйлдэн зээл авч эргүүлэн төлөөгүй гэх үндэслэлээр шалгагдаж байгаа юм.
Ж.Отгонмягмар
Монголын мэдээ
URL: