АН-ынхаан хуралдаа сууна уу
Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдаж цөөнгүй асуудал хэлэлцэхийн дотор Гэмт хэргийн тухай болон холбогдох хуулийн төслүүд, Зөрчлийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Эдгээр хуулиуд нь Хууль зүйн салбарт томоохон шинэчлэл авчирна хэмээн салбарын сайд болоод бусад гишүүд онцолдог. Тэгвэл дээрх хуулийн төслийн хэлэлцүүлэгт АН-ынхан төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа бололтой. Тухайлбал, АН-аас ердөө Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Л.Эрдэнэчимэг, А.Бакей нар хуралдаанаа сууж харагдана. Сүүлийн үед сөрөг хүчин УИХ-ын дарга болоод эрх баригчдыг ирцээ бүрдүүлэхийг шаарддаг болсон. Тиймээс ирцээ бүрдүүлж, хариуцлагатай байх ёстой, үүрэгтэй АН-ынханд хуралдаа суухыг уриалж байна.
URL: