Гэмт хэргийн тухай хуулийн төсөл нь хэнд зориулагдсан юм бол

a16УИХ-ын нэгдсэн чуулганаар Гэмт хэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Энэхүү хэлэлцүүлгийн үеэр сэтгүүлчдийн эрхийг хаасан нэгэн зүйл орсон нь аливаа гэрэл зургийг авахыг хориглосон заалтыг тусгасан байна. Энэхүү тодотголтой холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуусан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хуулийн төсөлд орсон Оршин суугчдын зөвшөөрөлгүйгээр орон байрны эсвэл орон байрны гаднах зургийг авбал гэмт хэрэгт тооцно гэсэн заалтыг хэвлэл мэдээллийн ажилтнуудтай шууд холбоотой, сэтгүүлч болон фото сурвалжлагчдын эрхийг зөрчсөн заалт байна гэж үзэж буйгаа хэлсэн юм. Тэрээр мөн хэрвээ тухайн орон байр хэн нэгэн улстөрчтэй холбогдсон эсвэл тухайн байранд гэмт хэрэг гарсан бол зураг авах зөвшөөрөл хайгаад явна гэдэг боломжгүй гэсэн юм.

Харин гишүүний энэхүү асуултад Х.Тэмүүжин сайд хариулахдаа уг хуулийн заалтад орон сууц биш орон байр гэж заасан гэдгийг хэллээ. Өөрөөр хэлбэл, тухайн хүний орон байр буюу гэр доторхийг, гэртээ байхад нь зөвшөөрөлгүйгээр зургийг нь авах юм бол хуулийн хариуцлага тооцохоор Гэмт хэргийн хуульд тусгасан ажээ. Энэ нь Үндсэн хуульд заасан хувь хүний орон зайд халдаж байгаа учраас гэмт хэрэгт тооцсон байна.
Салбарын сайд уг тайлбарыг хийсний дараа Д.Сарангэрэл гишүүн “Монголын сэтгүүлзүйн түүхэнд тэгж айлын орон байр руу халдаж байсан хэрэг огт байхгүй. Хуулийн байгууллагынхан өөрсдөө л тэгдэг байх” гэсэн юм. Түүнчлэн хуулийн энэхүү заалт нь мушгин гуйвуулж сэтгүүлчдийн эрхийг хаах боломжтой заалт байгаа учраас Х.Тэмүүжин сайд болон ажлын хэсгийнхнийг уг заалтыг дахин харах хэрэгтэй гэсэн юм.
Харин энэхүү УИХ-д өргөн барьсан хуулийн төсөл нь Х.Тэмүүжин сайдын болоод эрхэм сайд дарга нарт  зориулагдсан хуулийн төсөл болж байгаа мэт ээ. Энэ мэтчилэн өөрсдийн нэр хүнд дархан эрхээ хамгаалсан хуулийн санаачилж байгаа нь эрхэм Хууль зүйн сайдын маань хуулийн шинэчлэл юм байх.

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих