“Тэнгри холдинг”-ийн Х.Анхбаяр гэж хэн бэ?

“Тэнгри холдинг”-ийн Х.Анхбаярын хэргийн шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид болно

Их хэмжээний мөнгө угаасан, авлига авсан, өгсөн хэрэгт буруутгагдаад байгаа “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр нарын дөрвөн хүний хэргийг өнөөдөр Цагдан хорих 461 дүгээр ангид шүүнэ. Энэхүү хэргийг шүүх хурал энэ сарын 21-нд болох байсан ч шүүгчдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилсон юм. Энэ хэрэгт Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан, “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр, Н.Отгонболд, А.Чандмань нарын дөрвөн хүнийг шүүгдэгчээр татаад байсан юм.

Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан тавдугаар сарын 13-нд Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байх үедээ нас барсан. Ийнхүү хэргийн нэг сэжигтэн амь насаа алдсан учраас талийгаачийн хэргийг тусгаарлаж магадгүй, хэрэгсэхгүй болгох байх гэхчлэн яригдаж байсан юм. Гэвч өнгөрсөн шүүх хурлын үеэр Д.Амарсайхан агсны өмгөөлөгч Р.Пүрэвлхам “Нэг шүүгчдэгч амь насаа алдсан тул хэргийг тусгаарлаж бусад шүүгдэгчдийн хэргийг шийдвэрлэнэ гэж яригдаж эхлээд байгаа. Хуулиараа бол хавтаст хэрэг нэгэнт шүүхэд шилжиж, хурлын тов гарсан үед шүүгчдэгч амиа алдсан ч хэргийг тусгаарлах учиргүй. Өөрөөр хэлбэл, хэргийг тусгаарлаж, түдгэлзүүлэхгүйгээр шийдвэрлэнэ. “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаярын мөнгө угаасан хэрэгт талийгаач Д.Амарсайхан ямар ч холбоогүй” гэж мэдэгдсэн билээ.

“Тэнгри холдинг”-ийн Х.Анхбаяр гэж хэн бэ?

Х.Анхбаярын охин нь Ерөнхийлөгчид хандан захидал илгээж, эхнэр нь “Миний нөхрийг хилсээр гүтгэж байсан. Олон хорих анги дамжуулан удаан хугацаагаар хорьсноос болж 20 орчим килограмм турж, биеийн байдал нь муудсан” гэж мэдээлэл хийж байсан билээ. Харин Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр ““Тэнгри холдинг” компанийн ерөнхий захирал Х.Анхбаяр нь компанийнхаа нэр дээр 2007-2013 онд ашигт малтмалын 45 ширхэг тусгай зөвшөөрлийг худалдаж авсан байдаг. Мөн тодорхой хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэл нь гарчихсан байхад цуцлалгүйгээр бусадтай хуйвалдаж сунгасан байгаа юм. Мөн төрийн албан тушаалтнуудтай хуйвалдаж мөнгө угаах чиглэлийн гэмт хэрэг үйлдэж байна гэж үзсэн учраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. “Тэнгри холдинг” компани нь Карибын арлуудад оффшор бүсэд бүртгэлтэй. Улмаар гадаадаас 12 тэрбум төгрөгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулж ирж хайгуулын лицензүүдийг худалдаж авсан зэрэг асуудлууд шалгалтын явцад тогтоогдоод байна” гэж мэдээлсэн.

Үүнээс үзэхэд Д.Амарсайхан нь “Петрочайна Дачин Тамсаг”-ийн гэрээний мөнгөнөөс гадна цөөнгүй ашигт малтмалын лицензийн хэрэгт холбоотой байсан гэх хардлагыг төрүүлж байна. Одоогоор Х.Анхбаяр, А.Чандмань нар нь Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа аж. Харин Н.Отгонболд нь батлан даалтад гадуур байцаагдаж байгаа юм.

tvmongolia.mn


URL:

Сэтгэгдэл бичих