Нэг хүн тамд очжээ

10313574_650973154975056_8367896006965607896_nГэтэл тэнд бүх юм элбэг дэлбэг, бүрэн бүтэн атлаа хүмүүс нь өлсгөлөн, туранхай эцэнхий, тарчилхын муугар тарчилж байх юм гэнэ. Хүрз зээтүү шиг халбагатай ч гэлээ тэдний, хөдөлж тохой нь нугарахгүй юм гэнэ. Тамын хүмүүс тогоотой хоолноос байдаг чадлаараа халбагадавч амандаа хүргэж чадахгүй тарчилж, зовч, бухимдацгаана. Уур уцаар нь улам зовооно. Өрсөлдөж тэмцэлдэнэ.

Нөгөө хүн тамаас хурдхан гарч, диваажингийн хаалгаар оров. Хачирхалтай нь тэнд ч нөхцөл байдал яг ижилхэн байлаа. Тэгсэн хэрнэ хүмүүс нь тарган цатгалан, дуу хууртай, аядуу зөөлөн байв. Ажиглаж тэднийг судалбал: тогоотой хоолноос аль амттай шимттэйг нь сорчлон түүгээд нэг нь нөгөөдөө өгөхөд, нөгөөх нь ч бас байгаа сайхнаа хариуд нь өгч байх юм гэнэ.

Өгч мэддэггүй бол авч ч чадахгүй..


URL:

Сэтгэгдэл бичих