Цэвэрлэх байгууламжийн танкийг цөмийн хаягдалтай андуурав

Цэвэрлэх байгууламжийн танкСүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цөмийн хаягдал оруулж ирсэн тухай мэдээлэл тархсан билээ. Бид энэ асуудлын мөрөөр “Туушин” компанийн гаалийн хашаанд байгаа тухайн цөмийн хаягдал гэх контейнерийн талаар тодруулахад ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж барихад ашигладаг, цуглуулах танк юм байна.

Бохир ус цуглуулах танк нь зэврэлт үүсгэхээс сэргийлж, дотор талаас нь хуванцар хавтангаар бүрэн бүрсэн байдаг ба хол газар тээвэрлэх зориулалтаар хийгдсэн гэж албаны эх сурвалж мэдэгдлээ.

Мөн тэрбээр тухайн контейнерийг хөдөө орон нутагт олон газар суурилуулсан бөгөөд шаардлагатай бол очиж үзэх боломжтой гэсэн юм. Иймээс цөмийн хаягдал хадгалах сав оруулж ирлээ гэсэн нь ташаа мэдээлэл гэдгийг онцолмоор байна. Бүслүүртэй контейнер болгоныг цөмийн хаягдал гэж хараад хаа хамаагүй цуурч байдаг сэтгэлгээнээсээ салмаар байна хэмээж байв.


URL:

Сэтгэгдэл бичих