Шатахууны үнэ 40-50 төгрөгөөр нэмэгдэнэ

shatahuunii_vne

Шатахууны үнийг н эмэх болсон талаар Газрын тосны газраас мэдээллээ. Тодруулбал Уул уурхайн яамнаас зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” мэдээллийн үеэр Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн “Шатахууны үнийг төгрөгийн ханшийн сулрал ам.долларын огцом өсөлтөөс шалтгаалан дунджаар 40-50 төгрөгөөр нэмнэ” хэмээсэн байна.

Ам.долларын ханш өдрөөс өдөрт нэмэгдэж байхад шатахуун импортлогчид алдагдалтай явж ирсэн. Гэсэн ч аль болох нэмэлгүй өнөөдрийг хүрсэн. Харин одоо нэмэхээс өөр аргагүй байдалд хүрсэн хэмээн холбогдох албаны хүмүүс нь тайлбарлаж байна. Одоогоор яг хэзээнээс нэмэх нь тодорхойгүй байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих