Паппараци Р.Бариллари: Миний танилууд террорист болсон…
Тvvний бvтээлээс Одри Хепберн, Диана гvнж, Никита Михалков, Дэвид Бекхэм, Майкл Жэксон нарын гэрэл зургийг vзэж болно.
-Таны ажлаас яг юу нь тэгтлээ сэтгэл татам байдаг вэ?
-Єглєє бvхэн босохдоо тэр єдєр надад юу тохиолдох бол гэж доглох нь л сонин. Ямар нэгэн чухал эсвэл сонирхолтой зvйлийг л би хvлээж байдаг. Иймээс хэзээд би ажилдаа бэлэн байх ёстой. Энэ бол тєлєвлєгєєний дагуу хийгддэг амархан тоглоом биш. Хоногийн 24 жагийн турш боломжтой агшин бий болохыг л хvлээдэг дээ.
-Тэгвэл энэ ажлаас та мєнгийг илvvтэй хvлээдэг vv эсвэл таашаал аваад vлдэхийг боддог уу?
-Мєнгє мэдээж чухал. Энэ нь бусдаас тєгс, илvv бvтээл хийхэд хамгийн их нєлєєлєх зvйл. Би мєнгєє шинэ зургандаа, мэдээлэгчиддээ мєн бас бус шаардагдах зvйлдээ зориулдаг. Гэхдээ таван мянгийг зурцуулахад ганц мянга нь л амжилттай болох тохиолдол их. Дараа нь авсан бvтээлээ харан таашаал авна.
-Танийхаар бол хэн нэгнийг мэргэжлийн гэрэл зурагчин эсвэл паппараци болоход юу хvчтэй нєлєєлдєг вэ?
- Энэ чинь ирээдvйн амьдралын сонголт. Яг сэтгvvлч шиг зургаараа бичдэг гэрэл зурагчины бvтээл нь дэмий шахуу текстээс хавьгvй дээр байдаг шvv дээ. Тэгэхээр хvн єєрєє л тэгэж чадна гэж vзвэл аль нэгийг нь сонгоно. Энгийн гэрэл зурагчний 10 бvтээлтэй паппарацийн нэг эн тэнцэх бол энvvхэнд.
-Паппарацийг юу хамгийн ихээр єдєєх вэ? Скандал хvсэх эсвэл…?
-Vгvй ээ. Паппараци хэзээ ч скандал vvсгэж болохгvй. Єєрсдєє дуулиан тарих дуртай эрхэмvvд чамгvй л олон байдаг. Тvvнийгээ реклам гэж ойлгодог. vvнийг л паппараци ялгаж чаддаг байх хэрэгтэй. Тvvнээс биш єєрийн зvгээс скандал vvсгээд байвал тэр нэг л єдєр хєрснєєс арчигдана. Тэгээд энэ нь олон нийтэд таалагдах эсэхийг бид мэдэхгvй ш дээ. Дургvйцлийг нь хvргээд байвал… дуус аа.
-Та єєрийн зvрх сэтгэлээ дагаж хэн нэгний зургийг авдаг уу эсвэл єнєєдєр алдар нэртэй байгаа руу нь ханддаг уу?
-Би сониныхоо эрхлэгчийн хvссэн даалгаварыг л биелvvлдэг. Хэрвээ маргааш тэр надад “-Энэ охины зургийг ав” гэвэл би очоод л авна. Заримдаа єєрийн гэсэн ажлын сэдэв олж авахад тєвєгтэй байдаг. Гэхдээ нэртэй хvмvvстэй байнга холбоотой байхгvй бол ийм тєрлийн ажлыг хийнэ гэдэг худлаа. Тэднээс л тvvх vvсдэг биз дээ.
-Гэхдээ яагаад ч юм паппарациудын ур чадвар нэг л муу мэт санагддаг. Ємнє нь ч бас иймл байсан болов уу?
-Vгvй шvv. Єнєєдєр гэрэл зургийн аппараттай л хvн харвал “паппарацо” гэх болж. Гэтэл тэр нь тамирчин байх. Мєн аппарат бvхий гар утастай жлс тєрчийг мєн л “паппарацо” хэмээнэ. Тэгэхээр халуун цэгт гар утас, фотоаппарат барьсан болгон паппараци биш. Жинхэнэ паппараци гэдэг бол зvгээр нэг текст бичдэг сэтгvvлчийн дэргэд агуу уран бvтээлч гэж ойлгоорой.
-Єдгєє олон нийтийн зvгээс гэрэл зургийн сурвалжлагад хандах хандлагад єєрчлєлт гарч байна уу?
-Миний хжвьд бол тийм. Зарим нэгэн алдартнууд намайг єєрсдєє олдог. Хэрвээ нэг хvн намайг хайж байгаа л бол ажил гарлаа гэсэн vг. Гэхдээ єєрийн хувийн амдралаа хэзээ ч дэлгэж байгаагvй алдартнууд цєєнгvй байгаа. Гэтэл тэднэр хvнд нь бага багаар унаад ирэх vед элдэв тєрлийн хvvхэнтэй орооцолдсон, салсан, хvvхдээ хаясан гээд рекламыг єєрсдєє санаачилдаг. Єдгєє ингэж vзээгvй одод гэж vлдээгvй байх. Гэлээ ч тэд нийгэмээ даган єєрчлєгдєж л байгаа болохоор нийгэмд таалагддаг, хvндлэгддэг хэвээрээ байна.
-Лос-Анжелесийн захиргаа паппарациудтай тэцэж эхэлсэн…
-Энэ зєв єє. Яагаад гэвэл бид нэг нэгнийгээ хvдлэх хэрэгтэй. Тэдэнд хамаагvй ойртож болохгvй ш дээ. Бvр дєрвєєс таван метр ойртоход л шийтгvvлэх болсон. Тvvнээс болоод миний зарим нэгэн мэргэжил нэгт маань гэрэл зурагчин биш алан хядагчид тооцогдон шийтгvvлж байгаа шvv дээ. Иймэрхvv харамсмаар ял тулгаж байна.
-Тэгвэл Италид паппарациуд эрх дураараа байж чадаж байна уу?
-Италид хувийн амьдралын нууцыг хамгаалах асуудал єєрєєр тавигддаг болоод байгаа. Ингэснээр хvссэн болгон камераа бариад хэн нэгний хувийн эдлэн, хvvхдvvдийн зургийг авах хориотой болсон.
-Таныг Федерико Феллинигийн зургийг авсан домогт хvн гэцгээдэг?
-Тэр бол Италийн тєдийгvй дэлхийн хамгийн алдартай найруулагчийн нэг. vхлийнхээ дараа тэр улам нэр хvндтэй болсон. Тэр агуу хvн гудамжний єнцєг буланд байх хvvхдvvдэд гараа сунгадаг байлаа. Тэр бvх зургийг нь би авсан. Гэхдээ одоогоор хаа нэгтээ нийтлэхийг хаvсэхгvй байгаа юм. Цаг нь болохоор…
-Таны зураг хэдий зэрэг vнэ ханштай вэ?
-Зургийн vнэ нь тvvнийг хэрхэн танилцуулахаас шалтгаалдаг. Долоо хоног тутмын сонин гарах vед та єєрт юу байгаагаа vзэх хэрэгтэй. Хэрэгтэй юм байна уу, vгvй юу. Тэгээд дараа нь тvvнийхээ vнийг хэлнэ. Тэгэхээр мєнгє сайн ольё гэвэл авдрандаа юмтай л байх хэрэгтэй дээ.
-Таны хамгийн шилдэг гэрэл зургууд…?
-Римыг Тибрийн Холливуд гэж нэрлэж байсан цаг vе байдаг. Тэр vед Италид жилд 300 кино хийж байхад Америкт ердєє 40-ийг vйлдвэрлэдэг байлаа. Тиймээс нэгэн vе Италид кино бvтээлд тоглох гэсэн алдартанууд маш ихээр ирдэг байлаа. Тэд чамгvй доллартай, дээдсийн амьдралаар амьдарч байсан. vнэтэй ресторан, шєнийн клуб, тансаг авто машин гээд… Нэг талаасаа тэд єєрсдийгєє Итали дахь америкчууд хэмээн тєлєєлдєг байсан байх аа. Харин бидний хувьд тэдгээр эрхэмvvдийг дуртай газраа саатуулан зогсоож, зургийг нь авч яриа єдєєнє. Тухайн vед миний танилууд бvгд залуу байж дээ. Фрэнк Синатра, Ава Гарднер, Лиз Тейлор, Марлон Брандо гээд… Тэд бvгд Италид шилжин ирж Римд тєвхнєн амьдарч байсан юм. Тэгэхээр тухайн vед авсан миний “амттай, халуухан” зургууд л шилдэг нь юм уу даа.
-Одоогийн нэртээ эрхэмvvдээс хэний зураг таны цуглуулганд байхгvй байна? Зургийг нь авчихыг хvсдэг хvн тань…?
-Путин. Тэр хэрвээ гудамжинд энгийн ард иргэдийнхээ дунд зугаалан алхалж байсан бол ч… тэр цагт зєвхєн Орос гэлтгvй дэлхий даяараа тvvнийг улас ихээр хvндлэх байх. Та надаас орос бvсгvйчvvдийн талаар асуусангvй. Тэд бол бvгдээрээ Европын хамгийн гайхалтай, vзэсглэнтэй топ моделиуд. Vнэн шvv.
-Танд амжилт хvсье.
Р.Слава
www.fact.mn
URL: