Хүний санаанд оромгүй аймаар 10 музей

Лувр ч юм уу, Урлагийн үндэсний галарейд хэн нэгнийг урихад ямар сайхан сэтгэгдэл төрдөг билээ. Харин энд өгүүлэх 10 музей бол очсон хүн сэтгэл ширдхиймээр зүйлүүдийг үзнэ. Гэхдээ л үзэгчид цувсаар…….

1.    Шимэгч хорхойн музей

Шимэгч туузан  хорхой, нян  хүний биед хэрхэн үржиж, яаж нөлөөлдгийг үзмээр бол та Японы нийслэл Токио дахь  шимэгч хорхойн музейгээр ороод гар. Энд хүн болоод бусад амьтны биед өсч үржлэг шимэгч хорхой, өтний 45 мянга орчим төлөөлөл бий. Эндхийн хамгийн сонирхолтой үзмэр бол 8,8 метр урт туузан хорхой. Мэдээж энэ музей эрдэм шинжилгээ, судалгааны төв болдог.

2.    Абасиригийн шоронгийн музей


Японы Хоккайдо арал дээрх Абасарийн шоронгийн музейг 1985 онд шорон байсан байшинд байгуулсан. Энд очсон хүн 1800-аад оны сүүл үеийн японы шоронгийн тогтолцоо ямар байсныг үзэх болно.  Үзмэр үзэж яваад гэдэс чинь өлсвөл шоронгийн гал тогоонд очиж нэгэн цагт Абасарийн хоригдлуудын идэж байсан хоолыг идэж бас болно.

3.    Алькатрасын шоронгийн музей.

Энэ жагсаалтын хамгийн алдартай музей болох Алькатрасын музейд жил бүр нэг сая илүү хүн очдог. Америкийн Калифцорни мужийн Сан-Францискод байдаг энэ музейд хоригдлуудын оргохоор завдахдаа хэрэглэж байсан гар хийцийн төрөл бүрийн багаж, цэрэг цагдаагийн ажилтнуудын хэрэглэж байсан зэвсэг гээд сонин сонин үзмэрүүд бий. Музейн тайлбарлагчид түүх, шоронгийн тогтолцоо, хоригдлуудын тухай олон хэл дээр тайлбарлан хөтөлнө.

4.    Үхлийн музей

Мөн л америкийн Калифорни мужийн Сан-Диего хотын шарил хадгалах газар байсан байшинд 1995 онд байгуулсан музей. Одоо Холливудад байгаа энэ музейд Элизабет Шортын аллагын хэрэгдэх гэрэл зургууд, Чарльз Миллз Мэнсоны үйлдсэн гэмт хэргийн газар дээр авсан зургууд бий. Музей олон төрлийн авс, цаазаар авдаг хэрэгслүүд гээд хүний айдас төрмөөр үзмэрүүдтэй.

5.     “Гэмт хэрэгтнүүдийн алдрын танхим” музей


АНУ-ын Онтариа мужийн Ниагара-Фолс хотын энэ музейд өнгөрсөн цагийн алдартай гэмт хэрэгтнүүдийн лааны тосон баримлууд байдаг. 1977 онд анх нээхэд энэ музейд 17 баримал байсан бол одоо 40 хүрээд байгаа. Энд та Аль Капоне, Жорж Келли Барнес зэрэг гангстер, Жон Уэйн Гейси болон Жеффри Дамер зэрэг цуврал алуурчдыг яг төрхөөр нь харна. Энд бас аймшгийн кинонуудын үйл явдлыг харуулсан лааны тосон баримлууд байгаа.

6.    Хар музей.

Английн нийслэл Лондонгийн Скотланд-Ярдын Хар музейд энэ улсын гэмт хэргийн ертөнцийн XIX зууны эхнээс өнөө хүртэлх үеийн түүхийг үзэж болно. Музей ажиллахгүй байгаа бол та  DVD бичлэгийг нь үзэж болно. Энд хууль сахиулагчдын болон гэмт хэрэгтнүүдийн эдэлж хэрэглэж байсан эд зүйл зэвсэг гээд юм юм л бий дээ.

7.    Тамлалын музей


Нидерландын нийслэл Амстердамд байдаг энэ музейд түүхийн бүхий л үеийн туршид хүмүүс нэг нэгнээ хэрхэн тарчлаан тамлаж байсан түүхийг үзэж болно. Энд “гутамшгийн баг”-аас авхуулаад “тархи задлагч”,  “дүүжлэх дэгээ” гээд хүний санаад оромгүй ч нэгэн цагт хэрэглэж байсан аймшигт зэвсэг, төхөөрөмжүүд бий. Амстердам хотод бас дундад зууны үеийн тамлах багаж, тарчлаах үйлийг үзүүлсэн лааны тосон баримлын музей бий.

8.    Малын бэлгэ эрхтний музей

Исландын Рейкьявик хот дахь энэ музейг Сигурдур Хьяртарсон бүр багаасаа л малын бэлгэ эрхтэн сонирхсон нэгэн гэнэ. Багад нь түүнд бухын бэлэг эрхтэн өгснөөр малаа хариулахдаа ташуур болгон хэрэглэж байж. 1974 онд ийм зүйл, тэгэхдээ сүүн тэжээлтнүүдийн эрхтэн  цуглуулж эхэлж. Энд 170 см урттай халимны, 95 настай эрэгтэй хүний гээд төрөл бүрийн эрхтэн бий дээ.

9.    Ноён Жорлонгийн музей


Өмнөд Солонгосын Сувон дахь энэ музейг 2007 онд барьсан байна. Энд Дэлхийн жорлонгийн холбоог санаачлагч Сим Жей Дак сүүлийн жилүүддээ амьдарч байжээ. Түүнийг нас барсны дараа 2009 онд музей болгон өөрчилж дэлхий дахины жорлон, ариун цэврийн өрөөний  түүхийг үзүүлдэг болжээ.

10.    Анагаах ухааны музей.

Энэ бол шүүх эмнэлгийн шинжилгээний үйл явцыг харуулдаг хэдэн музейны нэг. Тайландын Сирижайн энэ музейд төрөлхийн янз бүрийн гажигтай хүүхдүүдийн цогцос, амиа хорлосон хүмүүсийн болон янз бүрийн гэмт хэргийн улмаас нас барсан, ослын үеэр амь алдсан хүмүүсийн гэрэл зураг бий. Бүр онгоцны сэнсэнд толгойгоо таслуулсан хүний зураг ч байгаа.  Бас Тайландын цуврал алуурчин Си Оуэй Сей Урнгийн занданшуулсан цогцос ч бий.

Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих