Зүрх яагаад өвддөг бэ?

898-middleМонгол Улсын эрүүл мэндийн яамны мэдээллээр зонхилон тохиолдох халдварт бус өвчний өвчлөлөөр зүрх судасны өвчин хоёрдугаарт ордог байна. Зүрх судасны эмгэгээс хамгийн их тохиолдох нь артерийн судасны хатуурал бөгөөд энэ эмгэгийн суурин дээр артерийн даралт ихсэх, зүрхний шигдээс, тархины цус харвалт зэрэг нас баралтаар тэргүүлдэг эмгэгүүд хүндрэл хэлбэрээр илэрдэг.

Манай улсад артерийн даралт ихсэх өвчин насанд хүрсэн дөрвөн хүн тутмын гуравт тохиолдож байгаа нь маш их сэтгэл эмзэглүүлсэн асуудал болж байгаа. Мөн зүрхний титэм судасны өөрчлөлтөөс болж зүрхний булчинд цусан хангамж дутагдаж зүрхний бах, зүрхний шигдээс өвчнөөр өвчлөх, нас барах явдал их байна. Сонирхуулан хэлэхэд “Зүрх судасны эмгэг” нь хүний амьдралын буруу хэв маягаас үүсдэг аж. Зүрх судасны эмгэг үүсэхэд нас, хүйс, удамшил нөлөөлөхөөс гадна архи, тамхи, хоол хүнсний буруу хэрэглээ ялангуяа өөх тос, нүүрс ус, давс ихтэй хоол хэтрүүлэн хэрэглэх зэрэг амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй. Хөдөлгөөний хомсдол, таргалалт, стресс, чихрийн шижин ч мөн зүрх судасны эмгэг үүсэх хүчин зүйлүүд болдог байна.

   Цусны даралт ихсэх Бидний нэрлэдгээр цусны даралт ихсэх буюу артерийн даралт ихсэхийг Артерийн гипертензи гэж нэрлэдэг. Хүний хэвийн даралт 120/80 мм МУБ /Мөнгөн усны багана/ байдаг бөгөөд артерийн даралт 140/90 мм МУБ-аас дээш байхыг артерийн даралт ихссэн гэж үздэг. Ийм тохиолдолд эмчид хандаж зааврын дагуу эмчилгээ хийлгэж даралтаа буулгах шаардлагатай.

   Таны цусны даралт өндөр байдаг бол ямар арга хэмжээ авах вэ? 1. Илүүдэл жингээ хасах. 2. Согтууруулах ундаа даралт ихэсгэдэг тул тохируулан хэрэглэх. 3. Тамхи нь цусны судсанд хортой тул тамхинаас гарах. 4. Өөх тос, давс бага хэрэглэж зөв зохистой хооллох. 5. Тогтмол биеийн тамираар хичээллэх. Ингэхдээ ямар ачаалалтай хийхийг эмчийн зөвөлгөөгөөр тохируулан хийнэ. Өдөрт 30 минут биеийн идэвхтэй хөдөлгөөн хийхийг зөвлөдөг. 6. Эмчийн зааврын дагуу эм уух.

   Судас хатуурах өвчин Зүрх судасны гол өвчин нь судас хатуурах өвчин юм. Энэ нь хоол хүнснээс үүдэлтэй бөгөөд цус хомсрол, зүрхний титэм судасны эмгэг, зүрхний булчингийн шигдээс, тархины судасны өвчин, цусхарвалт зэрэг өвчин үүсдэг. Эдгээр өвчнүүдээс хамгийн элбэг байдаг нь зүрхний титэм судасны эмгэг бөгөөд өөх тостой бодисууд холестерол судасны хананд хуримтлагдаж, өнгөр тогтсоноор судас нарийсч, зүрхний цусан хангамж багасна. Үүнийг титэм судас нарийсах өвчин гэдэг. Энэ нь цус харвалтын нэг гол шалтгаан болдог байна.

   Холестерол Холестерол нь хүний бие махбодид нийлэгждэг, биеийн бүх эсийн бүрэлдэхүүнд орох ба мөн амин дэм ба зарим гормоны нийлэгжилтэнд оролцоно. Өөх тос боловсруулахад хэрэгтэй цөсний хүчил нийлэгжилтэнд тусалдаг юм байна. Харин цусанд холестерол ихэсвэл тараагуур судасны хананд наалдаж өнгөр тогтоно. Зүрх ба тархинд хүрэх тараагуур судас нарийсч хатуурна. Тархи ба зүрхэнд цус харвана, хавдар үүсэхэд нөлөөлнө


URL:

Сэтгэгдэл бичих