Итгэл үнэмшлийн чухал санамж
-Та зорилгодоо хүрэхийн тулд өөрийн итгэл үнэмшлийг өөрчил: Тухайн хүний өнөөдрийн бодит байдал нь түүний итгэл үнэмшлийн тусгал юм.
-Ул суурьтай авч үзвээс таны өөртөө энэ зөв, энэ сайн гэж итгэсэн тэр л зүйлүүд өнөөдөр таных болсон.
-Чинээлэг аж байдалд суралцах хамгийн сайн урьдчилсан бэлтгэл бол мөнгөтэй чөлөөтэй харьцах
-Ихэнх хүмүүсийн хувьд санхүүгийн хангалуун байдлыг сөрөг үр дагавартай холбон үзэх нь, санхүүгийн эрх чөлөөг эерэг үр дагавартай холбож үздэгтэй харьцуулахад илүү хүчтэй байдаг.
-Таны мөнгөтэй харьцах сэтгэлгээнд таны өссөн орчны санхүүгийн байдал нь өөрийн тань ажиглаж, сонсож дуусан тэр бүх зүйлүүд шиг хүчтэй нөлөөлсөн .
-Хэрэв та өөрийн санхүүгийн байдлыг үр дүнтэй, бүтээмжтэйгээр өөрчлөхийг хүсч байгаа бол тохиромжгүй бодлуудаа өөрчлөх хэрэгтэй.
-Өөрийн итгэл үнэмшлийг мэдэхгүйгээр эсвэл өөрчлөхгүйгээр баян болохыг хүсэх нь салхины өөдөөс нулимж байгаатай адилхан.
-Хүмүүсийн танд өгч байдаг зөвлөгөө нь танд зам заахын хажуугаар мөн хязгаар тогтоож байдаг.
-Зөвлөгөө нь ихэвчлэн тухайн зөвлөгөө өгөгчийн өөрийнх нь явцгүй байдлыг зөвтгөж, өнгөлөн далдалсан шинжтэй байдаг.
-Та хэрэгтэй зөвлөгөөгөө эргэн тойрноосоо бус, харин өөрийн хаана байхыг хүсч байгаа тэр газраасаа л эр.
-Таны үнэхээр хүсч байгаа зүйлүүдийг олж авахад тустай итгэл үнэмшлүүдийг хөгжүүлэх маш чухал. Та мэдрэлийн системдээ хүчтэй цочрол өгч өөрийн шинэ итгэл үнэмшлийг нэн даруй суулга. Өөрөөр хэлбэл, эхний алхмаа яг одоо хий гэсэн үг.
-Ямар ч итгэл үнэмшлийг 30 минутанд өөрчилж чадна.
-Одоо танд амжилт гаргахад чинь зөв зүйтэй угтвар нөхцөлүүд бүрдлээ.
URL: