Ц.Шийрэвдамба: Зургаан удаа сонгогдсон Ц.Нямдорж намаа бодооч

_1401323717_namaa_bodМАН-ын удирдлагууд өчигдөр намаас нь “төрж” байсан үе, үеийн УИХ-ын гишүүд, сайд нарыг хүлээн авч уулзлаа. Тэдэнтэй эдийн засгийн хүндрэлээс гарах гарцыг эрэлхийлснээс гадна намынхаа үйл ажиллагаанд ямар дүгнэлт өгч буйг асууж сонирхохыг хүсчээ. Гэвч хуралд оролцогчид эдийн засгийн нөхцөл байдал ярихаас илүүтэй намынхаа ажлын арга барилыг буруу байна гэцгээв.

Тухайлбал, УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав “Манай нам анхан шатан дээрээ гишүүдтэйгээ муу ажиллаж байна. Дээрээс нь АН-аас бусад намын гишүүдтэй харилцан ажиллахгүй юм. Манай нам 1996-2000 оны үед 25 гишүүнтэй байхад бид нэг хүнтэй ч гэсэн хамтардаг л байсан. Нэг ч гэсэн хүнийг татах ёстой. Цаашдаа УИХ-ын чуулганаас завсарлага аваад баймааргүй байна” гэв.

Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга байсан Ц.Шийрэвдамба “АН-ын өөдөөс ганцхан С.Бямбацогт, Ж.Энхбаяр нараар туг тахиулж яриулахаа болих хэрэгтэй. Одоо нөгөө хоёр чинь ярьж байна гээд үнэ цэнээ алдлаа. Энэ Залуучуудын нэр хүнд ч гэсэн унана. Үүний оронд бүгдээрээ жигд ярилцаж, асуулга, сануулгаа өгцгөө. УИХ-д зургаан удаа сонгогдсон Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл нараар яриулахад яадаг юм.

Олон удаа сонгогдсон хүмүүс минь намаа бодооч” хэмээсэн. Дашрамд сонирхуулахад, МАН-аас 1992-2012 оны хугацаанд давхардсан тоогоор 199 хүн УИХ-д сонгогдсон байна.

Д.БОЛОР
ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих