Н.Батсуурь: Налайхын замыг хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй болгоно

f0e29b4c6f5ee05dbigБ.ЭНХ

Улаанбаатар Налайх чиглэлийн замд зорчих хөдөлгөөн ихэсч, тэр хэмжээгээр авто ослын давтамж нэмэгджээ. Харин уг замыг өргөтгөж, шинэчлэхээр болсон байна. Энэ талаар Зам тээврийн яам Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын барилга үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н.Батсууриас тодрууллаа.

-Сүүлийн үед зүүн чиглэлийн замд осол гарч, иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох боллоо. Налайхын зам ачааллаа дийлэхгүй байна уу?

-Улаанбаатар Налайх чиглэлийн замыг анх 1960-аад онд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани барьж ашиглалтад оруулснаас хойш өргөтгөл, шинэчлэл хийгдээгүй ирсэн. Сүүлийн жилүүдэд зүүн аймгууд, Тэрэлжийн аялал жуулчлалын бүс рүү зорчих хөдөлгөөн ихэссэн. Тэр утгаараа зам нь ачааллаа дийлэхгүйд хүрснээс осол, гэмтэл гарах болсон. Тиймээс энэ замыг шинэчлэхээр төлөвлөж байгаа.

-Зам, барилгын ажил хэзээ эхлэх вэ?

-Энэ жилдээ Концессийн гэрээний дагуу гүйцэтгэгчийг шалгаруулж, гэрээ байгуулах ажил хийгдэнэ. Ирэх жилээс барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

-Одоогийнхоосоо ямархуу зам болох нь вэ?

-Нэгдүгээр ангиллын зам болно. Одоогийнх нь гуравдугаар ангиллынх. Хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй зам болгож өргөтгөнө.

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих