Хэлгүй дүлий ач хүүгээ өдөржин халуун наранд уядаг байжээ
Хүн хүүхдийнхээ хүүхдэд илүү хошуу дэвсдэг гэдэг. Гэтэл бүх эмээ нар тийм биш ажээ. Энэтхэгийн Мумбай хотод амьдардаг есөн настай ядуу хүү Лакхан Кале хүүгийн ээж нь хаяад явсан, эцэг нь саяхан нас барсан тул эмээгийнхээ асрамжинд иржээ. Түүнээс гадна хүү саа өвчтэй, хэлгүй, дүлий нэгэн аж. Тиймээс харж хандах хүнгүй түүнийг эмээ нь ажилдаа явахдаа автобусны буудал дээр хөлнөөс нь гинжлээд орхичихдог аж.
Ингээд хүү өдөржин халуун нарнаас халхлах зүйлгүй газар эмээгээ эргэж ирээд аваад явахыг хүлээн хэвтдэг гэнэ. Өдгөө 66 настай Сакхубай Кале эмээ ч өөрөө орох оронгүй тул өөр яалтай ч билээ.
Хүмүүс эмээгээс яагаад ач хүүгээ ингэж хаяж явдгийг асуухад “Өөр яалтай ч билээ. Тэр ярьж чаддаггүй, хүмүүст тайлбарлах чадваргүй тул төөрчихөж мэднэ шүү дээ” хэмээн тэрээр хээвнэг ярьжээ. Энэ эмгэнэлт байдал нэгэн буяны байгууллагын анхаарлыг татаж, есөн настай Лакханыг төрийн халамжинд авчээ.
Ач хүүг нь асрамжийн газар руу авч явахад хөөрхий эмээ ихэд баяртай байсан бөгөөд удахгүй тус төвд чөлөөтэй орох үнэмлэх авч байгаад хүү дээрээ очно хэмээн амласаар үлдсэн гэнэ.
URL: