Бүсгүй таныг өмссөн цамцаар тань шинжье

Ухлаадасгүй цамц
Ингэж хувцасласан эмэгтэй өөрийн хүйсийн хамаарлаа нуух гэж оролдож байгаа мэт санагддаг. Хувцасны хамгийн секслэг бус дүр төрх магадгүй, эмэгтэй бааранд зүгээр л кофе уухаар ирсэн байж болох юм. Эсвэл түүний бусад бүх хувцас угаалгын машинд байгаа.

Дугй ухлаадастай бие барьсан цамц
Өөртөө итгэлтэй хатагтай нар ингэж хувцасладаг. Тэд өөрсдийн секслэг, дур булаам хүчийг мэддэг боловч хүн бүрт үүнийгээ үзүүлэх гэдэггүй.  Тэд эр хүнийг танихдаа сайн.

Цамцаа дутуу товчлох
Энгэр заам нь арай л задгайдуу гэж санагдахаар хатагтай нар бол чөлөөт сэтгэгчид. Тэд ямар ч сэдвээр ярьж чаддаг. Ямар ч тохиолдолд дутуу товчилсон цамц нь танилцах хүсэлтээ илэрхийлж байна гэж үзвэл нэг их эндүүрэхгүй. Гэхдээ танд хэн ч юу ч амлаагүй шууд бус илэрхийлэл гэдгийг мартуузай.

Гурван товчоор дутуу товчлох
Хөхөвч цухуйж харагдах. Ингэж хувцасласан эмэгтэй өөрийн эмэгтэйлэг мөн секслэг байдлаараа илэрхий өдөж байна гэж ойлгож болно. Гэхдээ энэ байдал нь тантай ор хөнжлийн асуудал үүсгэнэ гэсэн үг хараахан биш. Амьдралын эрч хүч дүүрэн хатагтай эрчүүдийг балмагдуулах, сонжих зорилгоор ийнхүү хувцасласан байж болно.

Гэрэлтсэн нөмрөг өмсөх
Загварын тайзан дээр ингэж хувцаслахад болох ч үдэшлэг цэнгүүн дээр ийм хэлбэрээр хувцаславал уг бүсгүй сэтгэлзүйн асуудалтай байна гэсэн үг.
Мөн аль болох олон эрийн анхаарлыг ямар ч хамаааргаар татах гэж ядаж байна. Гол төлөв ийм эмэгтэйчүүд бусад хатагтай нарт түрэмгий ханддаг.
Учир нь эмэгтэй хүн бүрэг өөрийнхөө өрсөлдөгч гэж үздэг. Бас хийрхэлд автамтгай.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих