Ванга Украины талаар зөгнөсөн үү?

vanga1

Зөнч Ванга /Вангалия Пандева/ Украинд үүсээд буй улс төрийн талаар эртнээс зөгнөсөн байж магадгүй гэх мэдээлэл шуугиан тарьж байна. Тэрээр “Крым нэг эргээс тасарч, нөгөө эрэгт очиж нийлнэ” гэж хэлсэн нь биелэлээ олсон гэнэ.

Үнэхээр Крым өнгөрсөн гуравдугаар сард бүх нийтийн санал асуулгаар Украинаас салж, ОХУ-д нэгдсэн билээ. Түүнчлэн Ванга “Газар доорх нүх, хүний гараар бүтсэн уулсын нутагт бүх юм донсолж доргино. Үүнээс болж өрнөдөд олон юм сүйрэн унаж, дорно зүгт олон зүйл сэргэн өндийнө.

Нумын ордын хүн ирж, 23 жил сууна. Харин 23 жил оршиж тогтносон зүйл тоос болж арчигдах юм” гэж зөгнөжээ. Оросууд үүнийг Донецк муж гэж тайлбарлаж байна. Учир нь  Донекц мужид Украины олон тооны уурхай, аж үйлдвэр төвлөрсөн байдаг. Харин “23 жил оршин тогтнож байсан зүйл тоос болж арчигдана” гэдэг нь Украин улс байх магадлалтай гэнэ.


URL:

Нэр: уянга Огноо: 12 February 2015

хайрт ах билгүү ах

Сэтгэгдэл бичих