Нэг сумын харъяат 130 иргэн хэлмэгдэж байжээ

527-1401264837indexТөв аймгийн Лүн сумын харъяат нэр бүхий 130-аад иргэнийг хувьсгалын эсэргүү лам нарын “Төв” хэмээх бүлэгт холбогдуулан баривчилж, тэдгээрээс 95 иргэдэд  “Ёнзон хамбын бүлэгт элссэн, бусдыг элсүүлсэн, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан, бослогод бэлтгэсэн, тагнуул хийсэн” гэх зэрэг үндэслэлээр буудан алах ял оноож, хөрөнгийг нь хураан авч байжээ.

Лүн сум  тэр үед  олон ламтай, хурал номын газар ихтэй,  мөн нийслэл хүрээнд ойрхон байсан зэрэг нь  тус сумын харъяат иргэд   хэлмэгдүүлэлтэд олноор  өртөхөд нөлөөлсөн аж.

Энэхүү улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Төв аймгийн Лүн сумын харъяат иргэдийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор тус сумын төвд босгосон Гэрэлт хөшөөний нээлт өнөөдөр боллоо.

Уг арга хэмжээнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс болон Лүн сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, тус сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, сумын иргэд оролцож хүндэтгэл үзүүллээ гэж Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын Комиссын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

2014 оны 5 дугаар сарын 28


URL:

Сэтгэгдэл бичих