Хөтлөгч бүсгүйчүүд “Чоно” группийн өв залгамжлагчийг онилов уу, эсвэл…
Үеийн үед л загвар өмсөгч, мисс бүсгүйчүүдийг нэр хүндтэй, хөрөнгө мөнгөтэй эрчүүдийг урдуураа өнгөрөөдөггүй гэдэг байсан. Тэгвэл сүүлийн үед хөтлөгч, нэвтрүүлэгч бүсгүйчүүд ч бас өөрсдийн сайхан бие, үзэсгэлэнт төрх, мэргэжлийн онцлогоо ашиглан чинээлэг эрчүүдтэй нэр холбогдож, зарим нь бүр дэр нэгтгэх нь олширчээ.
Нэгэн үе МҮОНТ үзэсгэлэнт бүсгүйчүүдээрээ алдартай байсан бол өдгөө “UBS”-ийн хөтлөгчид царай зүс, бие хаагаараа илт ялгарах болоод байгаа. Тиймдээ Л.Балхжав захирал нэлээд хэдэн сайхан бүсгүйгээ чинээлэг эрийн гэргий болгоод “алдчихсан”.
Сүүлийн үед уг телевизийн нүүр царай болсон бүсгүйчүүд “Чоно” группийн босс Т.Энхболдсодонгийн бэр болохоор хошуурцгаах болжээ. Хэдхэн сарын өмнө уг телевизэд ажиллаж байсан Энхзаяа “Чоно” группийн бэр боллоо хэмээн хэвлэлээр нэг шуугиад авсан.
Тэгвэл дуучин Д.Сарангуагийн том охин Д.Санчирмаа ч Т.Энхболдсодонгийн бэр болж байгаа сурагтай. Д.Санчирмаагийн хувьд Д.Даржаа зохиолчийн зээ бөгөөд өвөөгөөрөө овоглодог нэгэн. Тэрбээр бас л нэгэн цагт “UBS” телевизийн нүүр царай болж явсан хөтлөгч бөгөөд одоо “Шинэ дэлхий” телевизэд ажиллаж байгаа юм.
Хэрвээ энэ яриа үнэн бол хөтлөгч бүсгүйчүүд ч Монголын бизнесийн ертөнцийн акулуудын нэг “Чоно” группийг нэгмөсөн онилчихсон бололтой шүү.
www.mnews.mn
URL: