Сувиллын газарт 82 настай өвгөн гал тавьжээ

7afe9e234cb29a19fded771722752e51_LЧАНСОН. /Yonhap/. БНСУ-ын Өмнөд Чолла аймгийн Чансон хотын сувиллын газарт гал тавьсан хэрэгт буруутган уг сувилалд эмчлүүлж байсан 82 настай Ким овогт өвгөнийг баривчилжээ.

Гал гарахын өмнөх орой буюу энэ сарын 28-ны 00:26 минутад 82 настай Ким овогт өвчтөн нийтийн амралтын өрөөнд ороод гарсан болохыг хяналтын камерын бичлэгээс олж тогтоожээ. Цагдаагийн ажилтнууд гал гарсны дараа Чансон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвгөнийг яаралтай саатуулан гал гарсан шалтгааныг тодруулахаар шалгаж эхэлсэн байна.

А.Цацралт

 Монцамэ


URL:

Сэтгэгдэл бичих