Уран ярьхад ухаан хэрэггүй
Олон таван оршил хэлэлгүйгээр уран ярьхад ухаан хэрэггүй болохыг улс төрд зүгээр л уран ярих шаардлагатай болохоос хийж бүтээх чухал биш гэдгийг нотолъё
Нотолгоо №1 “Шүүх эрх мэдэл ба шудрага ёс шинэчлэл” үндэсний чуулган ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
Нэг жишээ хэлье.
Хэнтий аймагт задарсан Засаг дарга байгаа. Тэр нөхөр шийдвэр гаргаад, Хэнтий аймгийн шүүх тэр шийдвэрийг нь авч хэлэлцэж чаддаггүй. Өөр аймаг руу очиж тэр засаг даргын асуудлаа шүүхэд өгч байна, засаг даргын тухай 3 шүүх хуралдаан болсон, гурвуулаа Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс гадна болсон. Юу гэсэн үг вэ? Шүүх нь шийдэж чаддаггүй, авч хэлэлцдэггүй гэж байгаа. Өнөөдөр нэг албан тушаалтан халдаг, шүүхээр яваад шүүхийн шийдвэр нь гараад тэрнийг биелүүл гэхээр өнөөдөр ажилд авчихаад маргааш нь халчихаж байна гэж байгаа. 13 цагт ажилд аваад, 13.05 цагт ажлаас нь халж байна. Тэгэж 10 удаа халагдсан хүн над дээр орж ирж байна.
Тайлбар: Уул шугамандаа эрхэм ерөнхийлөгчийн сонгодог жишээ нь өөрөө ЗХШХШТухай хуулийн 19.1.4 т заасан “ шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч, прокурор, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргахыг шаардах”; эрхийн дагуу хэргийн оролцогч нь шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан үндэслэлээр тус аймагт хэргийг хэлэцэх боломжгүй болсон үйлдэл бөгөөд бүхий л асуудал хуулийн дагуу явагдсан .
Нотолгоо №2 “Ард түмэндээ хандссан Шинэ оны мэндчилгээ” үндэсний чуулган ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
Өнгөрч байгаа онд эдийн засгийн хямрал, дэлхийн дулаарал, олны сэтгэлийг түгшээсэн түгээмэл хүндрэл сорилтууд ч биднийг тойрсонгүй. Гэхдээ Монголчууд энэ бүхнээс сургамж авч, Монгол хүн Монголоо дэмжин улсаараа урагшлахын үлгэр дууриаллыг бас үзүүллээ. Монголын ард түмний аж амьдралыг дээшлүүлэх, эдийн засгийн боломж хүчин чадлыг огцом нэмэгдүүлэх, ард иргэдийнхээ эд баялагтаа эзэн байх эрхийг баталгаажуулахад чиглэсэн зарим чухал шийдлүүд гарч, гэрээ хэлцлүүд батлагдлаа.
Тайлбар: Монгол хүн Моннголоо дэмжин улсаараа урагшлхын үлгэр дууриаллыг бас үзүүллээ гэнээ энэ ч арай дэндсэн хэтрүүлэг болж байна тухайлбал 2011 оны 5-р сарын 11-ний байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг дүнгээр нь өмнөх 4 дүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад 4.9 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.5 хувиар тус тус өссөн байна. Эрүүл мэндийн яамны мэдээгээр улсын хэмжээнд 2011 оны эхний 4 сард 21534 эх амаржиж, өмнөх оны мөн үеийнхээс 726 эхээр буюу 3.3 хувь, төрсөн хүүхдийн тоо (амьд төрөлтөөр) 21681 болж, 664 хүүхдээр буюу 3.0 хувиар буурлаа. Энэ Монгол хүн хамтаараа урагшилсан үзүүлэлт бас мөн гэж үү. Уран бүлтрээ гэж …
Нийтэлсэн: Н.Ганхуяг
URL: