Байнгын хороо ЦЭГ-ын үйл ажиллагааг үнэллээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Цөмийн энергийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа.

Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр агентлагийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг өгч, ЦЭГ-ын үйл ажиллагаа өнгөрсөн онд ОУАЭА-аас өндрөөр үнэлэгдсэн, цөмийн технологи нэвтрүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлж ажилласан, цөмийн оношлогооны аппаратыг эх орондоо нэвтрүүлсэн, магадлан итгэмжлэгдсэн лабораторитой болсон зэрэг хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаасаа танилцуулав.

 

Ц.Оюунбаатар дарга Цөмийн энергийн газартай холбоотой, олон нийтийн анхаарал татаж буй хэд хэдэн асуултад хариулт авч, тус салбарын ажил өнгөрсөн 50 жилийн хугацаанд амжилт бүтээл арвинтай байж, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэнийг үнэллээ. Мөн тэрбээр монгол хүн, мал амьтны аюулгүй байдлыг хангах чиглэлээр цөмийн болон цацрагийн хяналтын ажлууд тогтмол хийгдэж ирсэнийг дүгнэн, цаашид үйл ажиллагаагаа улам бүр сайжруулахын зэрэгцээ цөмийн технологийн энхийн хэрэглээний талаар олон нийтэд зөв ойлголт өгөхөд анхаарч ажиллахыг зөвлөв.

 


URL:

Сэтгэгдэл бичих