Өвөрмонголчууд НҮБ-аас тусламж хүсэж байна
БНХАУ-ын хувьд нөхцөл байдал тун хэцүү байгаа талаар олон улсын www.eyedrd.org сайт мэдээлжээ. Учир нь өнгөрсөн сарын сүүлчээс эхлэн Өвөрмонголын өөртөө засах орныхон “үндэстний гадуурхал, хүний эрх зөрчиж байгааг эсэргүүцэн ” тэмцсээр байгаа билээ. Жагсаалын үеэр олон мянган хүн шархдаж, хэдэн арван хунамиа алдаж, олон зуун хүнийг Хятадын цагдаагийн албаныхан баривчилсан талаар орон нутгийн болон гадаадын зарим хэвлэлд бичсээр байна.
Энэ талаар www.nytimes.com сайтын сэтгүүлч Андрю Якобс нэрээ нууцалсан өвөрмонгол залуу Ц-тэй вэб камерын тусламжтайгаар ярилцжээ.
-Дэлхий нийт Өвөрмонгол улс гэж мэдэхгүй. Харин БНХАУ-ын харьяа Өвөрмонголын өөртөө засах орон гэж мэднэ. Тиймдээ ч танай улсад яг юу болоод байгаа талаар хүмүүс ойлгохгүй хэвээр байгаа. Энэ талаар тодруулж өгнө үү?
-Манай ард түмнийг Хятад гэдгээр нь мэдэхээс биш Өвөрмонгол үндэстэн гэж мэдэхгүй нь гашуун үнэн. Тиймээс ямар хүчирхэг ард түмэн бэ гэдгийг бид мэдрүүлэхийг хичээж байгаа. Хятадын хойд хэсэг бараг бүхэлдээ өвөрмонголчуудын газар нутаг. Хэрэв бид тусгаар улс болох аваас ирээдүй маань жинхэнэ утгаараа гэрэлтэх болно.
Тэгээд ч Өвөрмонгол тусгаар улс болохгүй гэх баталгаа байхгүй биз дээ. Учир нь бидний ард БНХАУ-ын хэд, хэдэн томоохон үндэстэн бий. Жишээ нь Төвд, Тайвань зэрэг. Эдгээр үндэстэн БНХАУ-ын эерэг хэзээ ч босч “Хувьсгал” хийхэд бэлэн байгаа болов уу.
-Өвөрмонгол үндэстэн нэгдэж, БНХАУ-ын эсрэг бослого өнгөрсөн сард гаргасан талаар мэдээлсэн. Товчхондоо юу болсон юм бэ?
-Нэгэн малчин залууг Хан үндэстэн буюу хятад залуу машинаар дайран балмад аллага үйлдсэнээс дайран балмад аллага үйлдсэнээс болсон гэж ойлгож болно. Бид цусан төрлөө ийнхүү доромжлуулж, ардчилалгүй нийгмийн дунд ирээдүйг сайн сайхнаар харж, хөл нийлүүлэн алхаж чадахгүй гэдгийг ухаарсан. Асуудлын гол нь малчин залуугийн амийг хөнөөсөн хэрэгтнийг орон нутгийн шүүх хэрэгсэхгүй болгосон.
Энэ талаар мэдээд хамгийн түрүүнд “Энэ чинь одоо юу болох нь энэ вэ” хэмээн толгойд бууж билээ. Хан үндэстэн сэжигтнийг БНХАУ-ын шүүх засаглал ингэж өмөөрч байхад бид ямар гэм хийсэн болоод ингэж амьдрах хэрэгтэй юм бэ.
-Гэхдээ уг хэргийн талаарх шүүх хурал болж сэжигтэнд цаазаар авах ял оноосон шүү дээ?
-Тийм гэж сонссон. Гэхдээ талийгаач Мэргэний амийг хөнөөсөн хэрэг дөнгөж зах зухаасаа ил тод болсон хэрэг. Та бодоод үз л дээ. Малчин залууг дайрснаас болж, 25 сая хүн бослого гаргаж, эсэргүүцээд байна гэж юу байх вэ. Баривчлагдах нэг нь баривчлагдаж, амиа алдах нь алдаж байна шүү дээ. Энэ асуудлыг зүгээр өнгөрөөхгүй. Үүнийг Хятадын Засгийн газар ч сайн ойлгож байгаа. Тиймээс ч өнөөдрийг хүртэл Хөх хотод онцгой байдал зарлаж, цэрэг, танк хөдөлгөж байна.
Хүний эрхийн асуудал өнөөдөр хамгийн гол амин судас болоод байна. Биднийг дарангуйлалд олон жил байлгаж, хамгийн муу муухайажлыг хийлгэх хэтийн бодлого хаа сайгүй байна. Төр засгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын хандлагаас энэ нь илэрхий байдаг. Өвөрмонгол гэхээр л хамраа сөхчихөөд үнэд ороод байдаг бохир сэтгэхүйтэй болсон нь нууц биш.
Хамгийн түрүүнд хан үндэстнийг нэгт авч үзнэ. Энэ мэтээр хүний эрхийг ноцтой зөрчиж, дарангуйлж байгаа болохоор бидний уур хилэн дээд цэгтээ тулж, бослого, жагсаал хийж байна. Бидний гар утас, интернэт,харилцаа холбоог хязгаарлаад хаана гэдэг нь хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг. Иргэдийн халдашгүй эрх болох үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, яс үндсээр гадуурхагдахгүй байх, амьд явах эрхүүдийг зөрчиж байна.
-Олон улсын байгууллагад хандаж болохгүй байсан юм уу?
-Бид оролдоогүй биш оролдсон. Гэвч одоо болтол хариу ирээгүй байгаа. Мэргэн гэдэг залууг машинаар дайрсны дараа захидал илгээсэн. Өвөрмонголчуудын эрхийг хамгаалах байгууллагын зүгээс НҮБ-ын Хүний эрхийг хамгаалах байгууллагад захидал илгээсэн. Та бүхнээс тусламж хүлээж байна Тэдгээ энэ ярилцлагаар дамжуулан уламжилмаар байна.
-Хөх хотод Хан үндэстнийг өвөрмонголчууд зодож танхайрсан гэсэн мэдээлэл байна. Хан үндэстэн ч Хятадын хаа нэгэн газар өвөрмонголчуудыг бөөрөлхөн зодож байгаа гэсэн. Харин цэргүүд эдгээр үймээн самууны үед гал нээн анхааруулга өгсөн гэж үү?
-Улсын хэмжээнд онцгой байдал зарлаж, Хөх хотын төв талбайд бүрэн зэвсэглэсэн хэдэн зуун цэрэг байрлуулж, биднийг чангалах санаатай байгаа нь тодорхой. Тэд Хан үндэстнүүдийг л хамгаална. Бидний эрхийг зөрчиж хаалттай байдалд хэр хугацаанд байлгана гэж бодсон юм бол. Хөх хот руу нэг ч хүн оруулахгүй, бас гаргахгүй байгаа. Хятадын эрх баригчид биднээс гарч болзошгүй аюулаас сэргийлэх гэж цэргүүдийг байрлуулсан байх гэсэн таамаглалыг хүмүүсийн дунд төрүүлж байгаа.
-Хөх хотод цэргүүд байлдааны бэлэн байдалд байгаа гэсэн яриа газар авч байгаа?
-Юун байлдааны бэлэн байдал. Зэвсэггүй хүмүүс бослого гаргахаар өөдөөс нь онцгой байдал зарлаад гал нээж айлган сүрдүүлж байгаа улс энэ дэлхий дээр ганц л байна. Өвөрмонголчууд бид асуудлыг ухаалгаар шийдвэрлэх арга замыг хайж байгаа. Бослого, жагсаал хийлээ гээд БНХАУ-ын Засгийн газар биднийг буудчихаад дараа нь олон улсын өмнө ямар ч тайлбар тавьж чадах улс.
-Эх сурвалжуудын мэдээлснээр,ихэнх жагсагч нь оюутнууд байгаа гэсэн. Харин нэгэн оюутан “Биднийг Хөх хотод ийнхүү хорьж байгаа нь яг л “амьтан” мэт сэтгэгдэл төрүүлж байна” гэсэн. Харин таны бодлоор?
-Тийм ээ, жагсаал хийж байгаа хүмүүсийн ихэнхи нь оюутнууд байгаа. Тэднийг их сургуульд нь байнга гадуурхдаг учраас ийнхүү жагсч байгаа гэсэн. Ямартай ч олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагаас хариу иртэл өвөрмонголчууд бид тайван замаар асуудлыг шийдэхийг хичээнэ гэдэгтээ итгэлтэй байна.
Б.Баатар
URL: