Жирэмсэн эмэгтэйг нөхрөө хуурсан хэмээн чулуу шидэж амь насыг нь хороожээ
Пакистаны Лахор мужийн шүүхийнхэн нэг жирэмсэн эмэгтэйд нөхрөө хуурсныхан төлөө аймшигтай ял оноожээ. Тодруулбал: Лалын шариатын хуулийн дагуу 25 настай Фарзана Парвин хэмээх бүсгүйд чулуугаар шидэж алах ял ногдуулж, улмаар олон нийтийн өмнө цаазын ялыг гүйцэтгэсэн байна. Бүсгүйг гэр бүлтэй эрэгтэйтэй амраг сэтгэлийн холбоо үүсгэсэн хэмээн ийнхүү яллажээ. Хамгийн аймшигтай нь амиа алдсан бүсгүй гурван сартай жирэмсэн байсан гэнэ.
Бүсгүйтэй учир ургуулсан гэр бүлтэй эрд ямар ч шийтгэл оноогоогүй бөгөөд Фарзанагийн авааль нөхөр болох 45 настай Мухамед Икбал гэгчид ар гэрийнхэн нь ихэд гомдолтой байгаа аж. Учир нь эхнэрээ өөр эртэй холбоотойг мэдсэн Икбал тэр даруйд нь шүүхэд өгч ийнхүү таван хүүхдийг нь төрүүлж өгсөн бүсгүйг цаазлуулахад хүргэжээ. Ер нь 2013 онд л гэхэд Пакистанд шариатын хууль дэглэмийн дагуу 869 эмэгтэйд алах ял ногдуулсан ч тэдгээр эмэгтэйчүүдийн хэрэгтэй холбоотой нэг ч эрэгтэйчүүд ялд унаагүй гэнэ.
URL: