Олгойны хагалгаанд орсон ялтан эмнэлгээс оргов
Булган аймгийн хорих ангийн нэгдсэн эмнэлэгт мухар олгойгоо авахуулаад хэвтэж байсан ялтан Д.Баяндүүрэн гэгч эмнэлгээсээ оргожээ. Тэрээр хулгайн хэргээр анхан шатны шүүхээс гурван жил зургаан сарын хорих ялаар шийтгүүлсэн юм байна. Урьдчилан хорих төвд саатуулагдаж байх хугацаандаа мухар олгойгоор өвчилж, түүнийг хянагч нарын хамт эмнэлэгт хүргэсэн аж. Түүнийг Хөвсгөл, Булган, Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон цагдаагийн байгууллагынхан эрэн сурвалжилж саатуулжээ. Ялтан Д.Баяндүүрэн нь өмнө нь бас хорих ангиасаа оргож, Орхон аймгийн нутгаас баривчлагдаж байжээ.
НИЙСЛЭЛ ТАЙМС
URL: