Хулгайд алдагдсан бурхдын дөрөв нь хуурамч байж болзошгүй гэв

бурхадЭрдэнэзуу хийдээс энэ сарын 18-19-нд шилжих шенө XVIII зууны дунд үеийн түүхийн нэн ховор, хосгүй үнэт бүтээлүүдэд тооцогддог долоон бурхан хулгайд алдагдсан тухай бид өмнө нь мэдээллэж байсан.Тодруулбал, хөөмөл жавилтай, их бие болон суурь нь алтан шахмал, цутгамал, 22.8 кг жинтэй Дүйнхор бурхан, 1.595 кг жинтэй, гууль цутгамал, алтан шармал Жүгдэрнамжил бурхан, зэс хөөмөл, алтан шармал 1.230 кг жинтэй Майдар зэрэг бурхадыг цагдаагийн алба хаагчдын шуурхай үйл ажиллагааны үр дүнд олж илрүүлэн, Соёл спорт аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэлд хүлээлгэн өгсөн.

Гэтэл энэхүү түүх дурсгалын ховор нандин бүтээлээс гурав нь яг жинхэнэ үлдсэн нь хуурамч, эсвэл тэр бурхад яг мөн эсэхийг тогтоогүй байгаа аж. Цагдаагийн байгууллагаас мөн байж болзошгүй бурхдыг олж ССАЖЯ-нд хүлээлгэж өгч, харин тэд мөн эсэхийг нь тогтоох юм байна.Энэ бүхнээс улбаалж гадуур бурхад хуурамч байсан гэх яриа гарч байна. Тэгвэл энэ талаар албаны хүнээс тодруулахад “Тийм зүйл байхгүй. Бид бурхадыг яаманд хүлээлгэж өгсөн. Тиймээс яам хуурамч эсэхийг тогтооно. Шалгалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна” гэв.

 

НИЙСЛЭЛ ТАЙМС


URL:

Сэтгэгдэл бичих