Хоёр хүний амь нас хохироосон хэргийг шалгаж байна
Энэ сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр Хонхорын замд “Хово” маркийн 26-52 УБР дугаарын том оврын цемент зөөвөрлөх зориулалтын авто машин “Т.премио” маркийн 74-88 УНҮ дугаартай суудлын авто машинтай мөргөлдсөн ноцтой осол гарсан. Ослын улмаас “Т.премио” маркийн автомашины зорчигч А.Цэвээнпүрэв, БНСУ-ын иргэн Jong Keon Kim нар нас барсан.”Хово” маркийн автомашины жолооч Ж.Энхтөрд Нийслэлийн цагдаагийн газрын Зам тээврийн хэрэг мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн хуулийн 215.4 дэх хэсэгт заасан “хэргийн улмаас хоёр ба түүнээс дээш хүний амь нас хохирсон” гэх зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд Тээврийн прокурорын газраас хяналт тавьж байгаа аж.
НИЙСЛЭЛ ТАЙМС
URL: