Аса аваргыг бэлгийн сулралтай гэв үү
Д.Дагвадорж аваргын жиргээ энэ өдрүүдэд цахим хэвлэлээр шуугиан тарьж байна. Тэрээр манай улс төр, урлаг соёлынхон дотроосоо л твиттер ертөнцийн идэвхтэй жиргээчдийн нэг.
Тэгвэл их аварга маань энэ удаад олноос зэмлэл хүртэж, шуугиан дэгдээсэн яриа дэлгэжээ. Тодруулбал тэрээр Архангай аймаг, Өгийнуур сумын нутаг, сумын төвөөс 25 км дахь, Улаанбаатар хотоос бол 330 орчим км зайтай оршдог Өгийн нуураас хар галуу агнасан зургаа сонирхуулжээ.
Ингэхдээ тал нутгаа зорин холын чанадаас дүүлэн ирсэн хар галуунуудыг зэрлэгээр агнаж бүр гэдэс дотрыг хүүлж идсэн уусныг нь тоочиж жиргэсэн нь олныг жигшүүлэв бололтой. Үүгээр ч зогсохгүй Аса аварга ангийн махаа шарж идэн “Бэлгийн сулралтай хүн нэг хар галууны махыг битүү чанаад идэхэд маш сайн” хэмээн зөвлөсөн нь арай аваргыг “асуудалд орсон биш байгаа” хэмээн хардах нэгэн мундсангүй.
URL: