Европын холбоог дэмжих хүчин чухал юм
Европын холбооны зөвлөлийн дарга Барросо 26-нд мэдэгдэл гаргаж, мөн өдрийн өглөө нийтэлсэн Европын парламентын сонгуулийн эхний бүртгэлээр, Европын интеграцчиллийг дэмжих нам дахин ялалт байгуулав. Энэ бол маш чухал, дараачийн ээлжийн Европын холбооны зөвлөлийн дарга сонгуулийн үр дүнг хүндэтгэхийг хүсэж байна гэв.
Барросо, Европ хэдэн арван жилийн туршид эдийн засгийн хамгийн ноцтой хямралд өртөж байгаа үеэр, хямралтай тэмцэх арга хэмжээг удирдаж буй улс төрийн хүчин сонгуульд ялалт байгуулснаар шинэ ээлжийн Европын парламент эв найрамдалтай байдлыг буй болгон, Европын интеграцчиллийн үйл явцыг цаашид ахиулна гэв.
Хамгийн сүүлийн үеийн бүртгэлээс үзвэл, Европын ардын нам ба Европын социалист нам тус тус 28.36%, 25.30% хувийн санал авсны улмаар Европын парламентад тал хувиас дээших суудал эзлэх байдал өөрчлөгдөөгүй.
\Урьхан\ china radio
www.fact.mn
URL: