Хятадын анагаах ухааныг гайхшруулсан охин
Юнксинг Ху Хятадын хойд зүгт ядуухан гэр бүлд төржээ. Охиныг 8 сартай байхаас түүний гэдэс томорч эхэлсэн байна.Эхлээд эцэг эх нь төдийлөн санаа зовохгүй байснаа дараа нь эмч нарт хандаж эхэлсэн боловч тэд гайхшран гараа алдлахаас өөрөөр тусалж чадсангүй.
Охин 4 нас хүрэх үед гэдэс нь бараг л төрөх дөхсөн эмэгтэйнх шиг болжээ. Золгүй охин арай ядан хөдөлж, хувцсаа ч өөрөө өмсөж чаддаггүй байв. Түүний өндөр нь 95 см атал гэдэсний тойрог нь 105 см болсон байна. Хүүхдүүд түүнийг шоолон тохуурхаж хэн ч түүнтэй тоглохыг хүссэнгүй. Сард 160 доллартай тэнцэхүйц бага цалинтай эцэг нь хамаг мөнгөө эмч нарт өргөж байсан боловч хэн ч оношилж чадсангүй. Ингээд аргаа барсан аав нь охиноо үнэтэй эмнэлэгт эмчлүүлэх хандив олох горьдлогоор зургийг нь интернетэд тавьснаар аз таарч Бээжингийн нэгэн эмчийн хараанд өртжээ.Доктор Бьян Че өмнө нь ийм зүйлтэй тохиолдож байсан аж.
Энэхүү Бадда-Киарын синдром хэмээх өвчний үед элэгнээс цус дамжуулдаг венийн судас бөглөрснөөс хэвлийн хөндийд асар их шингэн хуримтлагддаг юм байна.Охины гэдэснээс хэдэн литр шингэн аван дараа нь хагалгаа хийжээ.“Тэр маш хурдан эдгэрч байгаа, бас олон найзуудтай болсон. Хурдхан эдгэрч дугуй унаж, усанд сэлэхийг хүсэж байгаа. Бас миний бяцхан гүнж бүжиглэж сурахыг үнэхээр их хүсэж байна” хэмээн баяр бахдалдаа умбасан эцэг нь ярьжээ.
inet.mn ( архив)
URL: