Шүдэнзээр тоглосноос болж хоёр айл, нэг машиныг шатаажээ
Сүүлийн сард гал түймрийн дуудлага эрс нэмэгджээ. Эцэг эхчүүд бага насны хүүхдээ хараа хяналтгүй гэрт нь үлдээснээс үүдэн гарч болзошгүй аюулд өртөх нь цөөнгүй байна. Тухайлбал СХД-ийн 11-р хороонд оршин суух 10 настай эрэгтэй М нь шүдэнзээр тоглож байгаад хоёр монгол гэр, аксент маркийн автомашиныг шатаасан байна. Азаар хүний амь нас эрсдээгүй аж. Бага насны хүүхдийг гал гарах зүйлээс хол байлгаж анхаарал сэрэмжтэй байхыг сануулаж байна.
URL: