Жүжигчин М.Баярмагнай хоёр хүүгийнхээ төрсөн өдрийг нижгэр тэмдэглэжээ
“Маск” продакшны тулгын гурван чулууны нэг нь жүжигчин М.Баярмагнай яах аргагүй мөн. Урлагийн тайзнаа хөл тавьсан цагаасаа хойш уран бүтээлээ тасралтгүй хийж яваа тэрбээр гэр бүлийн амьдрал, анд нөхөрлөлийн тал дээр тун ч нухацтай ханддаг нэгэн гэлцдэг юм билээ. Ямартаа л, өдийг хүртэл үерхэж нөхөрлөж яваа багын найздаа цоо шинэхэн автомашин бэлэглэн амьдрал ахуйд нь тус нэмэр болохоор хичээсэн гэхэв. Тэгвэл авьяаслаг жүжигчний арын албыг залгуулж, үр хүүхдүүдийг нь өсгөн хүмүүжүүлж яваа гэргийг нь Ж.Нарантунгалаг гэдэг.
Өнгөрсөн онд бүл нэмж, хоёр дахь хүүгээ өлгийдөж авсан жүжигчин М.Баярмагнайгийн гэр бүлд давхар баяр тохиожээ. Учир нь, том хүүгийнхээ төрсөн өдрөөр бага хүүгээ өлгийдөж авсан тэрбээр энэхүү баярт мөчийг ихэд бэлэгшээж явдаг ажээ. Тиймдээ ч саяхан хоёр хүүгийнхээ төрсөн өдрийг нижгэр тэмдэглэн “Булганбаяр & Булгантамир” гэсэн нэр бүхий амтат бялуу захиалан баярын ширээгээ чимсэн байна.
URL: