Улаанбаатар 1982 оны үерээр гаднаас том тусламж авч метротой болох шахжээ
Хаалттай нийгмийн үед Улаанбаатарт 2 аймшигтай үер болсон. Тэрний нэг нь 1982 оны 8 сард болсон их үер. Энэхүү үерийн гамшгийг тухайн үед нам засаг, НАХЯ-наас дэлхий нийтэд нууцалж, зарим тоо баримтыг ихээхэн дарсан байдаг. Гэхдээ энэ бүхнийг бичихээс өмнө бусад орны хотуудад болсон үерийн гамшгийн талаар өгүүлье.
Петербургийн үер 1824 он болсон бөгөөд нийт 1200-1600 хүн амь насаа алдсан гэдэг. Үерийн гамшиг 1824-11-19-нд Санкт Петербург хотод олон тооны байшин барилгыг нураан, хэдэн зуун хүний амь насыг авч одсон. Энэ үед Нева мерний усны түвшин хэвийн хэмжээнээсээ 4,14-4,21 метрээр нэмэгдсэн гэдэг. Гэвч энэ нь Санкт Петербургт болсон үерийн ганц тохиолдол биш. Нева мөрний эрэг дээрх хот нийт 330 удаа үерт автаж байсныг түүхчид тэмдэглэн үлдээжээ.
Үүний дараа Хятадын их үер 1931 онд болсон бөгөөд 145 мянгаас 4 сая хүний амь насыг авч оджээ. 1928-1930 оны хооронд Хятадын нийт нутгаар ган гачиг болсон. Гэтэл 1930 оны өвлийн сүүлээр хүчтэй шуурга шуурч, хавар нь усан бороо тасралтгүй орж эхэлснээс Янцзы, Хуанхэ голын түвшин эрс нэмэгдэж үер болжээ. Эцэст нь голын ус эргээсээ хальж, тэр үед нийслэл хот байсан Нанкин хүрсэн бөгөөд олон хүн живж үхсэнээс гадна булчин задрах тахал, хижиг зэрэг бохир уснаас үүдэлтэй халдварт өвчин газар авч олон хүний амийг авч оджээ. Үүнээс үүдэж өлсгөлөн гуйланчлал тасраагүй. Аргаа барсан оршин суугчдын дунд хүний мах идэх, үр хүүхдээ хөнөөх зэрэг үзэгдэл гарч байсан гэдэг. Энэ бол хүн төрөлхтөний түухэнд хамгийн томоохонд орох гамшиг байсан гэж тэмдэглэгдэн үлджээ.
1938 онд Хятад-Японы дайны өмнө Хятадын Үндэсний засгийн газар Хуанхэ голын үерийг санаатайгаар зохион байгуулсан гэдэг. Энэ нь Хятадын төв хэсэг рүү түргэнээр давшиж буй Японы армийг зогсоох зорилготой байсан бололтой. Энэ явдлыг хожим нь түүхэнд “Экологийн дайны томоохон үзүүлбэр” гэж нэрлэжээ. 1938 оны 6-р сард япончууд Хятадын хойд хэсгийг бүхэлд нь эзэлсэн байсан бөгөөд цааш давшиж, төмөр замын томоохон боомтуудын ойр «орших Чжэнчжоу хотыг эзлэхээр завдаж байлаа. Үүнийг зогсоохын тулд Хятадын засгийн газар Чжэнчжоу хотын дэргэд байдаг Хуанхэ мөрний даланг сэтэлснээр үерийн ус олон тооны хот тосгодыг газрын хөрснөөс арчиж, хэдэн мянган ам метр тариалангийн талбайг сүйтгэсэн байна. Мөн 800 гаруй мянган хүн амь насаа алджээ.
Өнөө үед хятадын засгийн газрын энэ шийдвэрт эргэлздэг хүн цөөнгүй. Учир нь тэр үед японы арми үер болсон районоос нэлээд хол байсан. 1938 оны Хуанхэ голын үер дээр ажиллаж байсан Үндэсний Хувьсгалт Армийн дайчид ард иргэдийнхээ эсрэг экологийн дайн хийгээгүй, энэ бол байгалийн гамшиг хэмээн Хятадын коммунистууд үздэг аж. Гэгээн Феликсийн үер, 1530 онд болсон бөгөөд нийт 100 гаруй мянган хүн амь үрэгджээ. 1530-11-05-ны бямба гарагт, Гэгээн Феликсийн өдөр болсон үер нь Нидерландийн эртний муж болох Фландрийн ихэнх хэсэг болон, Зеландын зарим нэг мужуудыг газрын хөрснөөс арчжээ. Хожим нь энэ өдрийг “Гамшигт бямба гариг” гэж нэрлэсэн байдаг. 1634 оны 10-р сарын 11-12-нд шилжих шөнө хүчтэй салхины улмаас боссон давалгаагаар Герман, Данид үер болжээ. Хойд тэнгисийн эрэг дагуу орших хэд хэдэн газар үерийн далан сэтэрч Хойд Фрисландын эрэг орчмын хот тосгодыг живүүлсэн байна. Нийт 8-15 мянган хүн амь үрэгдсэн гэдэг.
Үүнээс өмнө Гэгээн Мария Магдалинагийн үер 1342 оны 6-р сард Мария Магдалинагийн өдрөөр Төв Европт хамгийн том үер буусан гэдэг. Энэ өдөр Рейн, Мозель, Майн, Дунай, Везер, Верра, Унструт, Эльба, Влтава зэрэг гол мөрний ус эргээсээ хальж орчин тойрныхоо газар нутгийг живүүлжээ. Энэ үерийн улмаас Кёльн, Майнц, Майны Франкфурт, Вюрцбург, Регенсбург,
Пассау, Вена зэрэг томоохон хотууд их хэмжээгээр сүйдсэн байна. Судлаачдын үзэж байгаагаар, Европт хуурай халуун улирал удтал үргэлжилсний дараа хэдэн өдрийн турш усархаг бороо ихээр орсон байна. Ингэснээр жилд ордог хур тунадасны бараг тал хувь нь буужээ. Хуурайшсан хөрс энэ их усыг хурдан шингээж чадаагүйгээс газар дээр их хэмжээний үер болон олон тооны байшин барилгыг эвдэн сүйтгэж, олон мянган хүний амь үрэгдсэн.
Нийт амь үрэгдэгсдийн тоог гаргаж чадаагүй бөгөөд Зөвхөн Дунай мөрний орчимд л гэхэд 6000 хүн үхсэн гэж үздэг. Үерийн дараа жил маш чийглэг, хүйтэн зун болсон тул хүн ам ургацгүй болж, өлсгөлөн эхэлжээ. Дээр нь 14-р зууны дунд үед Ази, Европ, Хойд Африк, Гренландын арлаар дэлгэрсэн тарваган тахал 1348-1350 оны үед оргилдоо хүрч Төв Европын хүн амын гуравны нэг хувийн амийг авч оджээ. Гэхдээ орчин үед үерийн гамшгийг далимдуулан гадаадаас томоохон тусламж,
буцалтгүй хөрөнгө Оруулалт авч байсан тохиолдол байдаг. Бүгд Найрамдах Монгол Ард Улсад ч ийм зүйл тохиолдож байсан бөгөөд тэр үеийн улстөрийн товчоо “Орос ах” нараасаа айгаад татгалзсан гэдэг.
Их хүрээнд 1934, 1959, 1966, 1967, 1982 онуудад Туул, Тэрэлж зэрэг голын савд томоохон үер болж олон арван хүний амь сүйдэж, улс, ард иргэдэд хэдэн зуун сая төгрөгийн хохирол учруулсан түүхтэй. Эдэн дундаас Улаанбаатарт болсон 1966 оны үерийн улмаас Үйлдвэр комбинат усанд автаж, цахилгаан станцууд зогсоход хүрч байлаа. Тэр үед Зөвлөлт Холбоот улс, Хятад, Польш зэрэг улсуудаас буцалтгүй тусламж, техник хэрэгсэл хүн хүч ирсний дүнд нөхцөл байдлыг зогсоож чаджээ. 1966 оны Туул голын үерээр олон тооны хүний амь эрсдэж, үерийн уршгаар улсад тэр үеийн ханшаар 300 сая төгрөгийн хохирол учруулсан гэсэн тооцоо байдаг.Харамсалтай нь соц нийгэм 1906 оны үерийн улмаас амь үрэгдсэн хүмүүсийнхээ тоог гаргаагүй.
Багцаагаар 2000 гаруй хүүхэд, том хүн ор сураггүй алга болсон гэдэг. Тэгэхээр энэ бол тийм ч бага тоо биш. Энэхүү үерийн дараа Сэлбэ голын түвшинг багасгаж, далан барьсан нь 1982 оны үеийг үүсэх нөхцлийг бүрдүүлсэн гэдэг. Гэхдээ Сэлбэ голын эхэнд байсан мод, бургасыг огтолж, далан барих ажлыг ЗХУ-ын хот төлөвлөлтийн инженерүүд хийсэн тул тэднийг манайхан яаж шийтгэх билээ. 1982 оны намар Улаанбаатар хотын Толгойт, Чингэлтэй, Хайлааст, Дарь-Эх, Дамбадаржаа орчимд
буусан уруйн үерээр нийт 187 хүний амь эрсдэж, улсад 13.9 сая төгрөгийн хохирол учруулсан гэж нийтэд зарлажээ. Энэ үед гадаадаас ирдэг жуулчид Улаанбаатарт болсон үерийг хараад арай өөр мэдээлэл эх орондоо хүргэж байсан юм.
Японы эрдэмтэн судлаачдын баг Улаанбаатар зочид буудалд байрлаж байсан бөгөөд тэд автобус унаа зогсож, гэртээ харьж чадахгүй ажил дээрээ хорогдож, хашаа гэртэйгээ хэрхэн усанд үйж байгааг видео аппаратаар аваад дэлхий нийтэд цацаж орхисон байна. Мөн Чингэлтэй ууланд аялж явсан барууны жуулчид золтой үерт хамагдаад урсчихаагүй бөгөөд тэдний гаргасан судалгаагаар “Улаанбаатар хотын 5 хувь усанд живсэн. Нийт хүн амын 3-5 хувь амь үрэгдсэн” гэх дүгнэлтийг хийжээ.
Тэр үед нийслэлд 350 мянга орчим хүн амьдардаг бүртгэлтэй байсан гэж бодохоор үерт дор хаяж 5000 мянган хүн амь үрэгдсэн ажээ. Энэ бол гамшгийн байдал бөгөөд Япон, Америк, Баруун Герман, Англиас Монголд туслах хөдөлгөөн хүртэл өрнөж байлаа. Хамгийн гол нь монголчууд XX зууны сүүлч гэхэд нийслэл хотын иргэд нь даавуун майханд буюу гэрт амьдардаг юм байна гэдгийг хөгжингүй орнууд үзээд өрөвдөх сэтгэл хөдөлсөн бололтой. Автобуснууд бүрэн зогсож, хүмүүс уйлалдаж, айсан амьтад хөл нүцгэн хотын гудамжаар гүйж явсныг хүмүүс цөөнгүй мэднэ. Ингээд Япон, Америкаас 2 тэрбум долларын буцалтгүй тусламж өгөх, Улаанбаатарт метроны замыг нэмэх тэмдгээр барьж өгье гэсэн хүсэлт гаргажээ.
Энэ үед Сайд нарын зөвлөлийн дарга байсан Д.Содном тэргүүтэй нөхөд хөгжингүй орнуудаас орж ирэх 2 тэрбум долларыг авах саналтай байж. Гэвч Бал дарга энэ тухай Зөвлөлтийн талд мэдэгдэж, тун удалгүй импералистүүдийн бэлгийг авахгүй байхыг дээрээс зааварлажээ. Ингээд л Монгол улс түүхэндээ метротой болох алтан боломжоо алдсан байна. Тэр үед БНМАУ гэдэг өнөөгийн Хойд Солонгос шиг хаалттай улс байсан бөгөөд ЗХУ-тай зөрчилдсөн Барууныхан бидэнд тусламжийн гараа сунгаж, том хөрөнгө оруулалт хийхээс татгалзаж байсангүй. 1982 оны үерийг үүсгэсэн аадар борооны нэг хувийн хур тунадасны эрчимшил 45.5 мм/цаг байжээ гэсэн ганцхан дүгнэлт нь Дэлхийн цаг уурын түүхэнд үлдсэн аж.
ХОРИОТОЙ СОНИН
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
On se tire de l’autre partie.
Перезвоните мне пожалуйста 8(812)200-42-95 Алексей.