Барьцааны охид хүчээр гэрлэсэн байж магадгүй
Нигерийн Батлан хамгаалах яамны эрх баригчид Боко Харам бүлэглэл хулгайлсан охидыг хаана нууж буйг мэдэж байгаа хэдий ч тэднийг аврахын тулд хүч хэрэглэх аргагүй болсон талаараа үндэсний хэвлэлд мэдээлжээ.
“Нигерийн арми юу хийж байгааг хэн ч мэдэх эрхгүй. Бид охидыг аврах нэрийдлээр үхэл рүү түлхэх алхам хийж болохгүй биз дээ? Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд охидын байршлыг мэдэж байгаа ч цэргийн нууц учир хэлэх боломж алга” гэж маршал Алех Бадех ярьсан байна.
“Боко харам” бүлгийн удирдагч барьцаанд байгаа 50 охиноор Нигерийн шоронд хоригдож байгаа 100 хэт даврагч хоригдлоор солих саналаа хэлжээ.
“Боко харам” бүлэглэлийн гэмт этгээдүүд охидыг боолын наймаачдад зарна гэж сүрдүүлснээс гадна өөрийн хэт даврагчидтайгаа хүчээр гэрлүүлсэн тухай мэдээлэл тархжээ.
URL: