Салаавч үзүүлэх моод газар авсаар л…

салаавчӨнөөдрийн нийгэм болоод Улс төрийн төвшинд асуудалд хандаж багйаа байдал, хэн нэгэндээ үзүүлж байгаа үр нөлөө ихээхэн хэв донжтой болсон. Тэдний хийж багйаа үйлдэл ухаалаг гэхээсээ илүү бусдад үлгэр дуурайл болох бас өөрийнхөө бүдүүлэг зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө тууштай зогсдог хэмээн шүүмжлэл УИХ дахь гишүүдийг тойрсон асуудлууд ар араасаа урган гарсаар л…

Гэвч эрхэм гишүүд энэ бүгдэд бодит дүгнэлт хийх чадваргүй гэдгээ ээлж дараагаар харуулсаар л байгаа нь хачирхалтай. Энэ бүхнээс үзэхэд Монголын төрд гарсан эрхмүүдийн ухамсар дорой хийгээд өнгө мөнгөний бодол өдрийн бодол шөнийн зүүд болсон гээд хэлчихвэл буруудахгүй л бололтой. Нэг нэгнийгээ идсэн ууснаар дуудаж бас түүнийгээ эсэргүүцсэн дүр зургаа үг хэл болон үйлдлээрээ үзүүлж байгаа байдал нь өнөөдөр нийгэмд байдаг л зүйл мэт харагдах болсон зүйлүүдийн нэг болсон.

Өмнө нь УИХ-н эрэгтэй гишүүд нэг нэгэн рүүээ салаавч гаргадаг моод дэлгэрээд байсан бол өнөөдөр харин энэ байдал нь даамжраад эмэгтэй гишүүдэд халдварласан бололтой. Тодруулбал өнгөрсөн байнгын хорооны хуралдаанаар З.Баянсэлэнгэ УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн өмнөөс дунд хуруугаа гозойлгон харуулсан нь өмнөх үеэсээ арай шинэлэг байдалд харуулсан байна. Энэ мэтчилэн салаавч үзүүлэх моод газар авсаар л…

 

 

 

ЧОЙ


URL:

Нэр: иргэн Огноо: 6 October 2015

ийм л ёс суртахуун, ёс зүйтэй нөхдүүд төр барихаар Монголын төр яаж цэвэр тунгалаг байх вэ. Их хурлын гишүүнээ больё оо гэхэд эх хүн, эмэгтэй хүн гэхэд арай ч…

Сэтгэгдэл бичих