Равжааг сорьсон нь

hairhan_1e6fdcc11(1)Равжаа Алшаагийн Дандар нь Лхарамбад бараалхах гэтэл Лхарамбатан зөвшөөрөөгүй учир ойролцоох худгийн дэргэд буугаад ус авахаар ирсэн хүмүүст “Лам гурван эрдэнэ” дуугаа зааж өгөөд байжээ. Дууг сурсан хүмүүс хийдийн хавиар дуулалдахад Дандар Лхарамба Равжааг сорихоор иржээ.

Равжаа архи аягалаад барьтал Лхарамтан:

-Энэ чинь ламын ёсонд таардаггүй, бурхны номд нийцдэггүй идээ байна. Би уухгүй гэжээ. Тэгэхээр нь Равжаа:

-Та чинь Ямандаг бурхныг тахидаггүй, Янлай номоо уншдаггүй хүн үү? гээд архиа үлээчихсэн чинь буцалсан гэнэ. Тэгтэл Дандар Лхарамба яаснаа ч мэдэхгүй архийг нь авч уучихаад Равжаад мөргөчихөөд гарчээ.

Түүнээс хойш тэр хоёр дотно нөхөрлөжээ. Дандарлхарамба:

-Би олон ном бүтээлээ. Гэвч ихэнх нь зохистой болсонгүй хэмээн буцаж ирээд байх юм, энэ юундаа байна? Гэхэд
Равжаа: Лхарамбатан хүсэл, нанчид хоёроо дутаагаад байгаа юм байлгүй дээ гэжээ. Ингэж Равжаа амьдралаас тасархай, баяр цэнгэлийг огоорон явснаас сэтгэл дутаж, номын чанартаа муугаар нөлөөлжээ гэдгийг далд утгаар шоглон хэлж байжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих