Битгий ХУЦ гишүүдээ
Би ч гэсэн Монголдоо сайхан амьдармаар байна… энэ үгийг сүүлийн үед төрийн эрхэмүүд цагаан захтнууд эрх ямбанд шунагсад ихэд хэрэглэх болсонд өөрийн эрхгүй уур хүрч битгий хуц гэж хэлмээр байна. Эрхэм төрийн түшээдэд хуц гэж хэлэх эрхгүй юм бол хан төрийн минь ордон дотор Нямдорж Тэмүүжин хоёр нохой гахайдаа тулж Ганбямба ..гэх мэтээр шаасан байна гэж ярьж суух эрх тэдэнд бас байгаа юмуу… Монголдоо сайхан амьдрах хүсэл та нарт биш харин ард олонд байна. Монголдоо сайхан амьдрах хүсэл та нарт биш агуужин Монголын жинхэнэ эзэн бидэнд байна. Та нар өөрт чинь юу дутсандаа энэ үгийг хэрэглэж тэнэгтээд байгаа юм. Монголдоо сайхан амьдармаар байна гэдэг үгийг идэр есийн хүйтэнд дан бүрээстэй гэрт галгүй хонож байгаа Монгол хэлж байна, идэх хоолныхоо мөнгийг олох гэж хэдэн тонн ачаа чирэх балчир хүү хэлж байна. Энэ үгийг эцэг дээдсийнхээ үлдээсэн баялагийг таа нарт ховх соруулсан эгэл жирийн Монгол хэлж байна энэ ертөнцөд Монгол болж төрснөөрөө бахархдаг эцэг дээдсийнхээ сүнсийг шүтэж амьдардаг Монгол хүн хэлж байна. Түүнээс та нар шиг Халуун паартай гэрт өдөн нөмрөг нөмөрсөн хан төрийн минь хойморт урилгагүй заларсан эцэг өвгөдийнхөө голомтыг харийн хүүхнээр солисон ийм юмнуудын хэлдэг үг биш та нар шиг. Уг нь бид түүхэндээ урьд өмнөх намтардаа энэнээс дээр амьдарч байсан юм харин өнөөдөр тэнгэр заяат Монголын минь голомтыг тэртээ харийхнаар самруулчихаад та нар Монголдоо сайхан амьдрах тухай дахиж битгий ярь. Чамд ийм эрх ч байхгүй.
Нийтэлсэн: Н.Ганхуяг
URL: